2010-06-25

Free domain name - Үнэгүй домэйн нэрнүүдийг блог болон сайтдаа холбох гарцууд

Domain name гэдэг бол тухайн web ийн нэрийн хуудас гэж хэлж болно. Domain name нь бичихэд гарт эвтэй, тогтооход хялбар, сонсголонтой байх тусам  хүний анхаарлыг татдаг. Блогчид бидний хувьд өөрийн биш хүний юмыг ашиглаж байдаг тул усыг нь уувал ёсыг нь даг гэгчээр тэдний domainээр овоглох шаардлагатай болдог.

Тухайлбал та нэг блог нээдэг, гэтэл таны domain нэр www.vlmedeh.blogspot.com www.vlmedeh.blog.banjig.net www.vlmedeh.blog.gogo.mn ийм байх жишээтэй. Тийм ч таатай бус байгаа биз. Харин энэ нэрүүдийг хялбаршуулах, богиносгож өгөх гарц олон байгаа.
Та мэднэ байх, моби дээр чэнжүүд гоё дугааруудыг аваад үнэтэй зарж байдаг. Яг үүнтэй адилаар domain нэрийг ч гэсэн хэн ч өмчлөөгүй байхад нь өөрийн болгоод дараа нь бусдад үнэтэй зарах тохиолдол маш олон байдаг. Тухайлбал www.sex.com domain сая доллар хүрсэн гэдэг. 
Та санах байх, жил орчимын өмнө цавчуур цэг ком гээд айхтар нэртэй кино гарч эхэлснийг. Яг энэ үеэр нэг сэргэлэн нөхөр www.tsavchuur.com domainийг худалдаад авчхаж. Ингээд киноны багийнхан вэб сайтаа хийх гээд domain аа авах гэтэл урдаас нь нилээн үнэ хэлчихсэн мань эр зогсож байсан гэдэг. Та ч гэсэн үүнтэй адилаар үнэ хүрэх domain дарах боломжтой. 

Мөн үнэгүй олгогддог domainууд их олон байдаг байна.
Юуны өмнө танд үнэгүй богино domain өгдөг сайтуудыг танилцуулъя.

Энэ сайтаас domain авах маш хялбар. Эхний ээлжид бүртгүүлээд, нэвтэрч орно. Ингээд л хүссэн domainээ та өөрийн нэр дээр бүртгүүлэх боломжтой болно. Харин хэн нэгэн өмчлөн авсан domainийг та авч болохгүй. www.dot.tk сайтнаас domain авсны дараагаар нөгөө айхтар www.vlmedeh.blog.banjig.net domain маань www.vlmedeh.tk болох жишээтэй. tk domain холбоход мөн л хялбар. өөрийн domain тохиргооны хэсэг рүү ороод холбогдох талбарт blog site ийнхаа url буюу линкийг бичиж өгөхөд л болно.

За одоо дараагийн сайтыг танилцуулъя.
www.mediadots.com энэ сайтад маш олон төрлийн янз янз өргөтгөлтэй үнэгүй domain байгаа. Тухайлбал www.vlmedeh.uk.mn , www.vlmedeh.it.mn , www.vlmedeh.at.mn

Өөр нэгэн үнэгүй сайт бол www.freedomain.co.nr эндээс та www.vlmedeh.co.nr гэх жишээгээр domain авна. Эдгээр сайтуудаас domain авах, шилжүүлэх эхний заавартай яг адил.

Харин та com domain авах хэрэгтэй бол танд 10 доллар хэрэгтэй. Миний мэдэхийн хамгийн найдвартай сайт бол www.godaddy.com . Энэ сайтаас domain авахад танд олон улсын төлбөр тооцооны card хэрэг болно. Энэ сайтад com domainээс гадна net, me, asia гээд маш олон төрлийн domainууд зарагддаг.

Монголын mn domainий хувьд хамгийн үнэтэй domainуудын нэгэнд ордог. Гадаад улсуудад бол өөрийн улсын domainийг Монгол шиг үнэтэй зардаггүй юм билээ. Миний бодлоор хэн нэгэн эрх мэдэлтний хийдэг бизнес байх. Датаком хамгийн түрүүнд mn domainийг зарах эрхийг олж аваад Монголчууд бидэндээ тэнгэрт хадсан үнээр зардаг. Жилийн 35 доллараар mn domainийг зардаг байна..

21 comments

Amaraa

Mongolchuud tegj l taaraa. Ugaasaa butehgui ee. Datacom dampuurwal taarna

etvgen June 28, 2010 at 11:11 AM

Харин тийм ээ хямдхан зарчхад юун болохгүй байна аа Харин ч олон хүн аваад ашигтай бусуу 15$ байсан бол авчихгүй юу :P

vlmedeh.com July 13, 2010 at 2:44 AM

Amaraa:::: Хэхэ
etvgen:::: 15 байсан бол би шууд л vlmedeh.mn гэж авах байлаа шд кк

Anonymous

za ix goy ym bnaa. mnmanga.com iin hostiig ingej olj ugsiimu?

Mangaa July 16, 2010 at 8:15 PM

1 domain awax gsn chin awtsan bdiimdaa. Domain neree songono gdg jooxon asuudaltai yumoo.

vlmedeh.com July 16, 2010 at 10:18 PM

Anonymous::::::Хэхэ тэр хост дээр өөр үйл явдал болсон. Эцэстээ нөгөө хост үзүүлэгч компани ахиад л өөдгүй загнасан байналээ. Одоо манга4мн маань гадаадаас хост авсан байналээ.

Mangaa::::::Харин тиймээ хамаг дажгүй домэйнүүдийг хүмүүс урьдчилаад авчихсан байдаг шд. Сонсголонтой товч гоё домэйн сонгох ч асуудал шүү.

Anonymous

Domainы хувьд заавал монгол гэх хэрэггүй
Гол нь товч тодорхой хүн 1 үзээд тогтоохоор байхад л болно
Датаком гэлтгүй монголд нет удаан төлбөр өндөр холболт нь байнга тасарна
Бүх юм хүний эсрэг
Харин ч улстөрийн зорилгоор нетийг хянаж байдаг гэвэл та надтай санал нийлэх үү
Таны IP болон ID-г хадгалж байнга хянана гэсэн үг л дээ
Уг нь Хүний сайн сайханы төлөө л интернет илүү хөгжих байтал харин ч эсрэгээрээ
Харин нетээс google yahoo гэх мэт монгол хэл дээр хэрэг болох хичээл гэрын авлага хэрэгтэй байна
За за гарлаа

Mangaa August 11, 2010 at 10:10 PM

Shiit. Minii awax gj bsan domain 280 dollar gnee. Oor domain songoxoos.

vlmedeh.com August 11, 2010 at 10:51 PM

Anonymous::::: Монголд маань интернет орчины хөгжил удахгүй сайжрах байхаа. Сүүлийн үед маш олон залуус IT, програмист гээд л ком той холбоотой мэрэгжилээр суралцаж байна. Хэдхээн жилын дараа сайн мэргэжилтэнгүүдтэй болоод энэ салбар хурдацтай ахина гэж би боддог.

Мангаа:::: хэхэ харин тэгэж байгаа биз дээ. Би анх домэн авах гэж байхад нэг хүн тэрийг авчаад 500 доллараар зарна гэж байж билээ. Би тэгхэд л анх домэн чэнжүүдийн талаар мэдэж билээ

Anonymous

datacom bol arai heterne busad uls ornuud ooriin domain neriig harin busad domain-s hyamd ugdug bhad manai ene datacom gj tengert hadtsan unetei ydarsan negd n.

Сина August 17, 2010 at 7:58 PM

http://it-jaal.blogspot.com/ Байсныг
http://it-jaal.it.mn/ болгочихлоо .mn шүү дээ

Anonymous

Tagnuuliin Erunhii Gazart IT hariutssan mergejiltenguud bdag gej sonsson unen uu.

vlmedeh.com August 22, 2010 at 8:49 PM

Anonymous::::: Хэлээд юу гэх вэ. Ядаж 10 доллар болж бидныгээ баярлуулаасай.

Сина::::: хэхэ

Anonymous::::: Байдаг гэсэн. Хүнээс л сонсож байса хэхэ

Enkhbold August 25, 2010 at 7:26 PM

.com домэйн нэртэй харьцуулан .MN-г үнэтэй байна гэж хүмүүс буруу харьцуулж ярьдаг. Манайд болон дэлхийн бусад олон вэбийн компаниуд вэб дизайн болон вэб байршуулах үйлчилгээний өртөгөндөө .com домэйн нэрийн хураамжийг үйлчилгээнийхээ үнэд шингээсэн байдаг тул хэрэглэгчдэд олонхи нь маш хямд үнэ санал болгодох болон зарим нь бүр .com домэйн нэрийг үнэгүй бүртгэх үйлчилгээ явуулдаг бөгөөд энэ нь өнөөгийн маркетингийн энгийн нэг арга шүү дээ.

Энд онцлоход манайх ямарваа нэгэн хууль бус үйл ажиллагаа огт явуулдаггүй бөгөөд аль ч үйлчилгээ үзүүлэгч компаниудаас харьцангуй хямд үнээр үйлчилгээгээ хэрэглэгч та бүхэндээ хүргэдэг юм. Үнийн харьцуулалтыг жишээ дээр үзвэл манайхаас олон дахин хүн амтай Япон улсын .jp домэйн нэрийн бүртгэл үйлчилгээний үнэ нь жилийн 60ам.доллар (http://www.jp-domains.com/ -с харна уу), харин Өмнөд Солонгос улсын .kr болон co.kr домэйн нэрүүд 86-89ам.доллар (http://www.asiaregistry.com/domains/domains_kr.html -с харна уу) зэрэг улс орон бүр нэг адил хямд байдаггүй болохыг анзаарч зөвөөр ойлгоно уу.

vlmedeh.com August 25, 2010 at 7:33 PM

Энхболд:::: Зөв мэдээлэл хүргэсэнд баярлалаа.

Anonymous

ЭНЭ ADMIN N ЯАМАР САЙН ЮМ БЭ ХЭРВЭЭ БИ ҮНЭГҮЙ .COM АВАХ ЮМ БОЛ ЭНЭ АДМИНД ЕОСТОЙ ИХ БАЯРЛАНА ШҮҮ АДМИН АМЖИЛТ АДМИНАА ID ГАА ӨГӨӨЧ! ! !

leo

harin tiimee yad uu blogchid zondooshdee nad shig gehdee www.xopon.com iig zarna mash hymd 88645190 bold.jambaa add hehe:D

Naraa January 20, 2012 at 1:48 AM

Ydaj 20$ bsan bol

Anonymous

gichii shig datacom!!

Anonymous

shunaliin tulam datacom!!

Anonymous

Wordpress.com дээр яаж домэйн холбох вэ? Мөнгө нэхээд бх юм

Post a Comment

Блогтоо мэдээ нийтлэхдээ өөрийн бодол, өөрийн үгээр өөрийн санааг бичдэг билээ. Мэдээ таалагдсан бол сэтгэгдэл үлдээхээ мартуузай :)

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL эсвэл Anonymous гэсэнийг сонгон бичвэл хялбар байх болно.