2010-06-18

Business new idea - Бизнес шинэ санааг олох аргаас

     Гадны бизнесмэнүүд Монголын зах зээлийг олж хараад боломж дүүрэн сайхан зах зээл байна даа хэмээн шагшилддаг. Өөрөөр хэлбэл зөвхөн тэдэнд ч биш мөн Монголчууд бидэнд ч бас дүүрэн боломж байгаа.
     Бизнес шинэ санааг хэрхэн олох талаар олон янз зөвөлгөө байдаг. Харин би өөрийнхөөрөө бодож бичсэн бяцхан зөвлөгөөг нийтэлье.

     Юуны өмнө та өврийн дэвтэртэй болох хэрэгтэй. Хэрвээ таньд байхгүй бол яг одоо нэгийг олж аваарай. Бид их ухаалаг ард түмэн, таньд үргэлж шинэ санаа төрөх ба үүнийгээ та дэвтэртээ тэмдэглэж ахин дахин харж эргэцүүлж байх хэрэгтэй.

Business new idea - Шинэ санаа төрөх

     Та өөрийгөө хоногийн аль цагуудад хамгийн сийрэг чөлөөтөй сэтгэдэг вэ? гэдэгийг олж мэдэх хэрэгтэй. Хүн бүрт ийм цаг мөч байдаг байна. Хэсэг хүний толгой шөнийн цагаар сайн ажиллаж байхад нөгөө нэг нь өглөө үүрийн цагаар сайн ажилдаг байх жишээтэй. Миний хувьд хангалттай амарсан үедээ шөнийн 01 цагаас 03 цагын хооронд юм бодоход үнэхээр тохиромжтой байдаг. Энэ үед миний толгой энгийн үеээс илүү чөлөөтөй сэтгэдэг. Та ч мөн өөрийн энэ цагийг олж мэдээд энэ үеээрээ аливаа асуудлаас гарах арга зам болоод амьдралд хэрэгтэй шинэ санааны талаар бодож үзээрэй. Зөвхөн энэ цагаар л ингэж бодоод зогсохгүй бусад үед ч мөн эргэн тойрноо сайн ажиглаж бүхий л зүйлсийн ард байгаа уялдаа холбоог эргэцүүлж бодож байх хэрэгтэй. Хэдэн жишээ дурдья.

  1. Зурагтын нэвтрүүлэг дундуур зар явж байна. Энэ нэвтрүүлгийг бэлдэхийн тулд хэдий хэмжээний зардал гарч байна? телевизэд хэдэн төгрөг өгдөг бол? энэ рекламнаас хэдэн төгрөг олдог бол? ер нь хэдий хэмжээний ашиг олдог бол? Би иймэрхүү ажил хийж болох л юм гэх мэтчилэн бодох хэрэгтэй. Ингээд энэ санаагаа дэвтэртээ тэмдэглээрэй.
  2. Та дэлгүүрээс зузаан том скоч худалдаж авч байна. Ийм скоч Монголд үйлдвэрлэвэл ямар бол? гурван сая дөхөж яваа хүн амынхаа скочны хэрэгцээг хангадаг болчихвол үнэхээр зүгээр юм. Хэрэвээ үнэ чанарын хувьд адилхан бүтээгдхүүн хийж чадвал үнэхээр их ашигтай, энэ талаар судалья байз хэмээгээд дэвтэртээ тэмдэглээрэй
  3. Хоолны газар хооллох, pub, cafe д суух үедээ эргэн тойрноо ажиглаж туршлага судлаарай. Хоол, уух юмны үнэ, дотор гадна тохижолт, орчиноос эхлээд орлого зардлын тооцоолол зэрэг бүхий л нөхцөл байдлыг эргэцүүлж бодож байгаарай.
     Энэхүү эргэцүүлэл, ажиглалтаас л бизнес санаа урган бий болдог ба ингэж тооцоолол хийж тархиа ажиллуулж байх нь таны толгойг үргэлж сийрэг байлгах болно. Ийнхүү TV үзэх, гадуур явах зэрэг цаг мөч тутам гарцыг хайвал та хэрэгжүүлж болох олон санааг олох болно.

Судалгаа хийх

     Хамгийн чухал хэсэг бол судалгаа юм. Судалгааны үе нь таны урьд бодож олсон санаануудыг амьдралд хэрэгжиж болох уу? үгүй юу? гэдэгийг тодорхойлох нарийн үе шат юм. Судалгааг хийснээр тухайн санааг та хэрэгжүүлж чадах, чадахгүй эсэх, санхүүгийн чадавхид тань тохирох уу? үгүй юу? зэрэг танд хэрэгтэй мэдээллүүдийг олж авах болно.

     Тухайлбал та скочны үйлдвэр нээхээр шийдсэн гэж бодьё. Энэ тохиолдолд Орос дахь тоног төхөөрөмжийн үнэ, Хятад дахь тоног төхөөрөмжийн үнэ мөн тээвэрлэлтийн зардал, түүхий эдийн зардал, үйлдвэрийн нийт зардал, ажилчдын тоо, цалин гээд бүх холбогдох зүйлсийн тооцооллыг аль болох бодитойгоор гаргаж ирэх хэрэгтэй.

     Харин шинэ pub нээхээр шийдсэн тохиолдолд, байрлал, түрээсийн зардал, ойр орчины ижил үйлчилгээ явуулдаг байгууллагууд, тухайн бүсийн хүн амын амжиргааны түвшин зэрэг бүх зүйлийг судалж цаашдын төлөвлөгөөг гаргах нь зүйтэй.

Сул талыг олох
 
     Бусдын эрхэлж буй ажил, үйлчилгээний сул талыг олж харж өөрийн санаан дээр сул талыг нөхөж хэрэгжүүлснээр таны санаа илүү төгс болно. Жишээн дээр тайлбарлья:

Хэрвээ би интернэт РС тоглоомын төв нээсэн бол доорх санаануудыг хэрэгжүүлнэ.
  1. Компютер болгоны дэргэд кактус цэцэг байрлуулна. 
  2. Мөн зааланд халуун хүйтэн гоождог том ус буцалгагчийг нэг удаагийн аягануудын хамт байршуулна.
  3. Үйлчлүүлэгчиддээ нүдээ амраах, нуруугаа гар хөлөө амраах хялбар дасгалуудыг тайлбарлан бичсэн бяцхан гарын авлагийг тараана.
  4. Мөн ком бүрийн дэргэд нойтон сальфетка байрлуулах хэрэгтэй. Комны гар хулгана их бохир байдаг шүү дээ. 
     Үүнд өндөр зардал орохгүй ба мөн хэрэглэгчдийг ихээр баярлуулаад зогсохгүй мэрэгжлийн хяналтийн газар, хүүхэд багачуудын эцэг эхээс өндөр үнэлэлт авах болно.
Бага ахуй цагтаа компютер тоглоомын газар тоглож байх үед тэдний сул тал энэ юм хэмээн бодож дээрх санаануудыг олж байсан юм. Үүнтэй адилаар та өрсөлдөгч газаруудын сул талыг олж мэдэж өөрийн санаанд ашигтайгаар хавсаргах нь маш том давуу тал болно.

     Дээрх алхамуудийг хийсний дараа цоо шинэ таны бизнэс санаа хэрэгжихэд бэлэн болно. Эцэст нь хэлхэд нэг кинон дээр хэлдэгчлэн:
 
- бизнес хийнэ гэж мөнгө олохын нэр биш юм аа. Бизнес хийнэ гэж хүний сэтгэлийг олохын нэр юм юм шүү.
   
     Өөрөөр хэлбэл таны санаа зөвхөн ашиг гэхээсээ илүү харин иргэний тусын тулд байвал ашиг тань дээр өөрөө ирэх болно. Танд амжилт хүсье!

10 comments

Anonymous

IDEA

Anonymous

2t

Asuudal July 4, 2010 at 11:21 PM

Chi owoo bichdeg zaluu baina shuu. Nadad law ih taalagdlaa.

Anonymous

Сайхан бичсэн байна. Үнэхээр таалагдлаа

Anonymous

Name/Url-ээр бичиж болохгүй байна шүүв Сайн зөвөлгөө өгөөрэй хө

vlmedeh July 26, 2010 at 11:19 PM

Name Url testing

Баярлалаа шалгаад үзээдхий.

vlmedeh

Anonymous::::: Name Url Ажилж байна шүү. Дараа бичээд үзээрэй :)

Мөн Урам өгсөн бүх хүмүүсдээ баярлалаа

Anonymous

unshhad torh zuil bhkv mash goy bichije ih taalaglla

Businessman

Eniig chine l ah ni heleed baigaam shdee. Ene zaluu yag minii boddogiig bichsen baina.

Олжас

Гоё нийтлэл болжээ. Баярлалаа

Post a Comment

Блогтоо мэдээ нийтлэхдээ өөрийн бодол, өөрийн үгээр өөрийн санааг бичдэг билээ. Мэдээ таалагдсан бол сэтгэгдэл үлдээхээ мартуузай :)

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL эсвэл Anonymous гэсэнийг сонгон бичвэл хялбар байх болно.