2010-08-15

Та өөрийгөө ямар хүн гэж бодож байна.

2р дайны үед Германы хэсэг эрх мэдэлтнүүд нэгэн хорихын еврэйчүүдийг хэрхэн хороох талаар шийдэцгээж байж. Тэнд аймшигт бузар санаанууд ар араасаа гарч, мөн хоорондоо их муухайгаар марагцгаасан гэнэ. Тус орой өрөөнд хэлэлцсэн ихэнх эрх мэдэлтнүүд өвдөцгөөсөн байна. Зарим нь гэдэс ходоод нь хямарч, зарим нь даралт нь ихдэж багадаж их сонин үзэгдэл болов. Тухайн үед хичнээн нягтлаад яагаад өвдөцгөөсөн талаар хэн  ч мэдэж чадаагүй гэнэ. Харин хожим учиры нь тайлжээ.


Та нэг зүйлийг мэдэх үү. Хүн гэдэг өөрийнхөө бодол санаа шиг л хүн байдаг байна. Та байнга хэн нэгэнд атаархаж, хэн нэгэнийг муугаар бодож, ер нь л муу бодолд автдаг хүн бол та муу хүн гэсэн үг. Гэхдээ асар муу хүн гэж шууд хэлэхгүй л дээ. Хэр их муу зүйл боддогоос л шалтгаална даа.
  Харин та үргэлж сайхан зүйл бодож, нэг хүн гэнэт баяжихад нь яадаг азтай новш вэ гэж бодолгүйгээр, өө ашгүй дээ нэг Монгол ч гэсэн сайхан амьдрах нь гэх мэтчилэн аливааг сайн сайханаар боддог бол сайн хүн гэсэн үг.

Яасан солиотой тэнэг юм бичдэг нөхөр вэ гэж бодож магадгүй. Гэсэн ч та цааш нь уншиад үзээрэй. Би аль болох нотлох гэж хичээе хэхэ.

Нэгэн туршилтаар аягатай усыг гартаа бариад маш сайн сайханаар төсөөлж бодож үзтэл бүтэц нь үнэхээр сайхан талст хэлбэрт шилжсэн байсан гэнэ. Өөр нэг аягатай усыг бариад муу муухай бүхэнийг бодож тархи толгойгоо харанхуйгаар дүүргээд өнөөх усаа шинжилтэл бүтэц нь эмх замбраагүй арзгар маш муухай хэлбэртэй болсон байсан гэдэг. Хүнээс ялгарах энерги усанд нөлөөлдөг байна.

За эндээс л хамаг юм эхлэнэ дээ.
Хүний бие ийн 70н хувийг ус эзэлдэг. 80 ч билүү ямар ч байсан ихэнхийг л ус эзэлдэг. Та муу юм боджээ. Өнөөх муу аура таниас ялгарч таны бие дэхь усны бүтэц муу муухай тийшээ өөрчлөгдөж улмаар таньд, таны бодол санаанд нөлөөлнө. Ингээд л хэт их муу юм бодоод байвал асуудал үүсч эхлэнэ дээ. Ядаж байхад хүний тархи аливаа бодол байн байн бодоод байвал рефлекс болохдоо амархан гэсэн. Хүн хүнд атаархаж энэ талаар өдөр бүр бодоод байвал аажимдаа энэ атаархах муу юм бодох асуудал  рефлекс болж та байнга л энэ талаар бодож улмаар даамжиран бүр муу бодолууд бодох болж нэг ёсондоо та харанхуйд автана. Нэн л мэдэхэд муу хүн болсон байх нь дээ. 

Ихэнх гаж гаж алуурчид багадаа амссан зовлонгоос төрсөн байдаг шүү дээ. Тэдний ухаан санаа бага багаар харанхуйд автсаны улмаас эцэст нь муу алуурчид болсон хэрэг. Бид хэдий муу муухайд автсан ч мэдээж гаж алуурчин болчихгүй байх л даа. Гэхдээ та бодоорой. Аливаа хэн нэгний үйлдэл таньд таалагдахгүй, юм л бол хүн хартай хэг ёг гээд л, эргэн тойрны чинь юм нэг л болохгүй нэг л их нерв тэй байгаад байвал та бага зэрэг харанхуйд автсан л гэсэн  үг.

Энэ байдлаас гарахын тулд юуны өмнө бодол санаагаа гэгээлэгээр дүүргэх хэрэгтэй. Энэ мэдээж өнөөх атаархаж жөтөөрхөөд рефлекс болсон тархинд эхэндээ хэцүү л байна л даа. Гэхдээ хичээж байнга сайн сайханаар бодолоо дүүргээд байвал удахгүй эерэг талын бодол тань рефлекс болж аз жаргалын эхлэл ирнэ дээ.

Би өөрөө их айхтар гэгээрцэн хүн биш л дээ. Энэ мэдээж амаргүй. Харин нэг хэсэг харанхуйд бага зэрэг автаж явсаан. Одоо бол ямарч байсан хар юм бодохоо больсон. Сайн хүн болохын төлөө л хичээж яваа нэгэн дээ хэхэ.

Өө нээрээ нөгөө Германчудын хэрэгийн учир олджээ. Танхимын голд том саваар дүүрэн ус байсан юм байна. Ус нь ямар ч хор энээ тэрээ байгаагүй энгийн л ус байж. Өрөөнд хэлэлцсэн нөхөд өдөржин хэлэлцэхдээ өнөөх уснаас л ууцгааж байсан гэнэ. За эндээс л шалтгааныг олсон байна.. Ус орчин тойрноосоо хамаараад хэлбэрээ байнга өөрчилж байдаг нь нотлогдсон. Өрөөнд тэр их муухай бузар булай, хар енерги ялгарснаар усны бүтэц өөрчлагдөж улмаар уусан хүмүүст муу нөлөө үзүүлсэн байжээ. 

12 comments

Uuganaa

Yumiig gegeeleg ali bolox oodrogoor xarxiig xicheedeg dee.

vlmedeh.com August 15, 2010 at 11:26 PM

Ууганаа::: Зөв шдээ хэхэ. Ууганаа тэмцээнд оролцоорой кк. blogchid.com дээр зарлагдсан байгаа.

Anonymous

аймаар таалагдлаа. би яг ойрд өөрийгөө яагаад байгааг ойлгохгүй бсийн

Энэрэлт August 18, 2010 at 8:44 AM

Хммм, Тэхдээ ер нь хараад байхад муу хүн сайн яваад байхымөө. Шал донин...
тэхдээ үйлийн үр гэж байдаг. Одоо энэ насандаа биш юмаа гэхэд хойд насандаа бүр биш юмаа гэхэд үр хүүхэд, хүүхдийн хүүхэд гээд ач гуч нь хамаарч л таарна гэж боддогышд... Муу луйварчин хүний ариун цагаан хөдөлмөмөөрөө олсон хөлсөө дуслуулан байж хураасан бүхнийг нэг л өдөр юу ч үгүй болтол нь салхинд хийсгэсэн муу хүн дүрст адгууснууд их байна дөөө... :(

DLN August 25, 2010 at 6:03 PM

Хэрвээ тэр үед та еврэй гаралтай нэгэн байгаад таныг болон бүлгээр чинь германууд хориод, дараа нь алах шалтаг хайгаад бүгдэнг чинь жагсаагаад зогсоочихсон. За тэгээд алах гэсэн шалтаг нь "Манай нэг герман цэргийг хэн алсан бэ?" гээд асуучихсан, үнэндээ та хэдний аль нь ч алаагүй байдаг. Та эхнээсээ 3-т зогсож байгаа. Гэтэл тэр цэрэг "Хэрэв хэн манай цэргийг алсанаа хэлэхгүй бол эхнээс нь буудаад явах болно" гэж гэнэ. Еврэйчүүд юу ч дуугарсангүй. Цэрэг уурласандаа эхний нэг еврэйг буудчихлаа гэнэ. Буудсаныхаа дараа "За одоо хэн алсан? Хэл?" гэжээ. Гэтэл бяцхан еврэй хүү жагсаал дундаас урагшаа гарч ирэхэд цэрэг ихэд гайхан "Чи алсан юм уу?" гэж асуухад тэр хүү "Үгүй ээ наад хүн чинь алчихсан юм" гээд хэлмэгдсэн азгүй еврэйг заасан гэдэг. Би энэ асуултыг олон хүнээс асуудаг л даа, тэдний ихэнх нь зугтаана, үхэхээс өөр аргагүй байх гэх мэт ойрын хариулт хэлдэг, кккккк

vlmedeh.com August 25, 2010 at 7:27 PM

Anonymous:::: Сэтгэгдэлээ бичсэнд баярлалаа

Энэрэлт::::Үнэн үнэн. Муу юм их хийвэл хожим өөр дээр тусч л таарна

DNL::::Хэхэ би ч гэсэн үххээс өөр аргагүй л гэх бсым шиг байна. Гэхдээ би 3т зогсож байгаа. Над дээр ирхээр нь уучлаарай би алсымаа амь өршөө л гэнэ дээ хэхэ. Нэгэнт үххээс хойш хэрэг үүрээд л үхнэ гэж бодох байх.

jinchin October 22, 2010 at 12:41 AM

sain yavah sanaaniihaa gej ertnees Mongolchud maani heldeg l bsan daa ...gej

Mimi November 4, 2010 at 11:39 PM

okey.Sanaa zuv bol zaya zuv

Tsatsral

uu ystoi sanaa niilj bna minii ajil dandaa saikhanaar duusdag

Deegii

Sex-iin tuhai bodol sain bodol uu ? muu bodol uu ?

Anonymous

Тийм шүү санал нйилж байна чи ер нь ямар мэрэгжилтэй хүн бэ бичсэн зүйлс чинь еөр нь таалагдаад байна.

Anonymous

secret. yamar zuil bodno teriigee duuddag gdg shig.

Post a Comment

Блогтоо мэдээ нийтлэхдээ өөрийн бодол, өөрийн үгээр өөрийн санааг бичдэг билээ. Мэдээ таалагдсан бол сэтгэгдэл үлдээхээ мартуузай :)

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL эсвэл Anonymous гэсэнийг сонгон бичвэл хялбар байх болно.