2010-07-31

Та Монголын төлөө юу хийж чадах вэ?

Эх ороныхоо төлөө сайн сайхан, хэрэгтэй зүйл хийхийг хүн бүр л хүсдэг. Ялангуяа залуус бид бүр ч илүү хүсдэг  шүү дээ. Гэхдээ би гэдэг хүн одоогоор өөрийнхөө баарь сууриа ч олигтой бататгаж чадаагүй байж энэ Монголын төлөө юугаа ч хийж чадахав дээ гэж бодох нэгэн ч бий. Үнэндээ бол залуус бидэнд Монголын төлөө хийж чадах зүйл олон  байгаа. Тэг ингэ гэж би хэлэхгүй ээ. Та уншаад шууд ойлгоноо.


Түүх1
Би автобусанд суучихсан явж байлаа. Миний урдхан 2 найз нэг нь суучихсан нөгөө нь босчихсон юм ярьж байна. 
Сууж байсан найз: Чи яагаад сул суудал байсаар байхад зогсч яваад байгаан
Зогсож байсан найз: Би ядраагүй байнаа. Надаас илүү ядарсан нэг нь ирээд сууг ээ
(Зөвхөн настай эсвэл жирэмсэн, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст л суудал тавьж өгдөг би өөрөөсөө хичнээн ичвээ.  Тэр үгс үнэхээр сэтгэл хөдөлгөсөн шүү)

Түүх2 
Нэг залууг хүнтэй андуураад цагдаа нар нилээн зовоож л дээ. Бүр цохиж, тулгаж шаардсан байсан. Хүн болгон л цагдаа нарыг муу хэлж байлаа. Манай залуу харин өөрөө их уужим залуу. За нэгэнт өнгөрсөөн. Тэр цагдаа нар ажилаа л хийж байсан, буруутгаад байх зүйл надад алгаа. Би харин буруу цагт буруу газар л явж таарлаа.  
(Яасан сайхан уужим сэтгэл вэ. Хүн болгон тэрэн шиг бусдыг ойлгодог болчихвол өнөө байнга яригддаг тамын тогооноосоо дорхноо гарах байх даа)

Түүх3
Би болон найз нөхөд маань Богд уулынхаа ноён оргил Цэцээ гүн лүү гарах дуртай. Нэгэн удаа богд ууландаа явж байхад нэг найз маань их эмзэглэсэн. Хотоор нэг хөглөрдөг нөгөө л ундааны сав, тамхины иш,  хараал идсэн архины шил, хогнууд Богд ууланд минь ч гэсэн айхтар их байлаа. Тэр толгой сэгсрээд л үглээд байлаа. Буух замдаа найз маань нэг уут барьчихсан таарсан хогоо уутандаа хийж эхэллээ. Энэ үйлдлийг харсан 5 залуу ч гэсэн түүнийг дуурайж нэг нэг уут бариад таарсан хогоо түүсэн дээ. 
(Бид хэдий бүх хогийг зайлуулж чадаагүй ч надад их сайхан мэдрэмж төрж байсан. Бусад маан ч гэсэн сэтгэл хангалуун байсан даа.)

Түүх4
Найз маань Японоос машин авсан юм. Тэнд байхдаа их л хямдхан авчдаа хэмээн олзуурхаж билээ. Энд ирсэн хойно нь татварт хэдийг төлвөө гэж би асуулаа.
Найз: Авсан үнэтэйгээ дүйцхүйц л өглөө дөө.
Би: Ёоо аймар аймар.
Найз: зүгээр дээ хуулын дагуу татвараа төлсөн. Монгол улсыхаа төлөө готойхгүй ээ. Хамгийн гол нь зөв зүйлд л зарцуулагдаасай билээ.
(Миний хувьд Монгол улсын татварын бодлогийг сайн гэж боддоггүй. Үнэндээ үнэхээр үл бүтэх гэж боддог. Найзынхаа үгэнд нилээд уярч билээ)

Дээрх залуусын аливаад ухаалаг, соёлтой, сэтгэлээсээ, хүлээцтэй хандаж байгаа тэр чанар нь эх орондоо оруулж буй багагүй хувь нэмэр юм. Таны хувьд ч мөн адил. Аливаад хүлээцтэй байж, бусдыгаа ойлгож, бусдыг хүндэтгэж байгаа тань Монгол улсын төлөө нэмэрлэх таны хувь нэмэр юм шүү.

11 comments

Batnyagt

Bi ex orniixoo toloo yu xj chadax yum boloo? Ene tuxai bodoxoos ch emeediisht. Yu ch xiij chadaxgvi yum shig sanagdaad.

Nami July 31, 2010 at 8:12 PM

Hun bolgon busdiigaa hundetgej, jolooch nar bie biedee zam tawij ugch uuraa ali boloh dardag bolchihwol uls oronii maani hugjil deeshleh l baih.

Гилийн хатан August 1, 2010 at 12:29 AM

Сайхан бичжээ, блог чинь их уншууртай шүү.

гоёмаа :)

нээх хөөрхөн хөөрхөн юм бичих юмаа нэгийг бодохоор л зүйлс байна
би хог хаях их дургүй автобусанд суугаад билет өгөхөөр арыхаа карманд хийчихдэгийн тэгээд гэртээ ирээд хаядаг

Anonymous

1 3 4 nadad mash ih talagdaj surgamj bolloo gehdee tsagdaa nar huuliin daguu yum bol huntei bolovson haritsah yostoi met sanagdana ene talaar bas tanai nz bodmoorsondooo !!!
yalanguya ter BOGD HANGAI uuland bolson yawdal bol buur ch ih taalagdlaaa !!!

Mr

Zarim etseg exchvvd nas nambatai tom xvmvv bj vr xvvxeddee muu vlger jishee vzvvleed bx shig sanagddag.
Bi wogonoor yawj bsiin. Tegsen 1 exner, noxor 2 xvvdteigee yawjiisiin. Ted belen xool idetsgeegeel duusaal awgai shireegee svrxii tsewerleel belen xoolnii saw, cofenii tsaas ntree 1 uutand xiigeel deed taliin oron deer xewtej bgaa xvvdee minii eniig tsonxooroo shidchix gdiin.

Anonymous

bid chn mongoliin ireedui shuu dee. tiimees odoonos oorsdiigoo hogjuulj, mongoldoo heregtei mergejleer, hamgiin gol mergejildee mergeshj ireeduid hariutslagatai, unench, sain hun boloh heregtei! zaawal tom zuil geltgui herew chi gartaa bgaa hogoo gazar hayku bol ter chn ch gesen mongoliihoo toloo hiij chadah hamgiin baga met mortoo chuhal zuil shuu dee. hun bolgon hog hayj bn gj bodolgui, UB-t odor bur hayagdaj bgaa hogiig 1eer ch gesen bagasgaj bn gj bodoh heregtei shuu dee zaluusaa!

ll

bogd uuland aylagch bas tatvar tologch hoyor uneheer ih taalagdlaa. manaihan bugd l hemneh gj hicheedeg uls. hairtai huniihee toloo bid nar yu ch hairladaggui yu durtaig ni avch ogdog hirnee hairtai eh ornihoo tatvart teden togrog avahiig husch bn gsn huseltend ni dandaa l goroih ym daa. ylgaagui l bidnii hairtai zuils shuu dee!!!

mimi

okey.ene bichleg ch bas mongoliihoo tulu hiij bga neg alham bnshude. zaluuchuud 1 ve een boduul soeltoi hvleetstei bolj bgaan bile.
deerh 4n tvvh shig sedeltei,heregjvvldeg bhad l bi eh orondo hairtai gedeg vg utga oloh bha
za bas mini chadah eh orndo heregtei heden huurhun hvvhed gargachnaa :)

vlmedeh November 4, 2010 at 1:53 AM

Гоёмаа:::: Сайн байна шдээ хэхэ.

Анон:::: Баярлалаа.

Mr::::: Харин тиймээ. Би богонд явж байгаад доод орон дээр хэвтэж байсан ах май энийг хаячих гээд ууттай хог өгхөөр нь гадаа хаяаад яах юм бэ том уутанд хогоо бөөгнөрүүлж байгаад буухдаа хаяцгаая гэж хэлсэн чинь нөгөө ах гайхаад л байсан хэхэ.

Анон::::: Тийм шүү. Залуус бид дор бүрнээ ухамсарлаж ухамсартай соёлтой байх хэрэгтэй.

ll::::: Санал нэг байна.

Мими::::: хэхэ зөв шдээ.

Anonymous

Маш зөв хүн бүр ийм болчуул Монгол маань удахгүй соёлтой орон болноо тэгэхийн тулд өөрөөсөө эхэлтсгээе Залуусаа....

Post a Comment

Блогтоо мэдээ нийтлэхдээ өөрийн бодол, өөрийн үгээр өөрийн санааг бичдэг билээ. Мэдээ таалагдсан бол сэтгэгдэл үлдээхээ мартуузай :)

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL эсвэл Anonymous гэсэнийг сонгон бичвэл хялбар байх болно.