2010-07-13

CV болон ажилд орох анкет бөглөх үед... Зөвлөмж

Хэд хоногийн өмнө нэг хүлээлгийн танхимд хоёр залуу ажлын анкет бөглөж суухтай таарлаа. Надаас бал асууж би ч балаа хэрэглүүллээ. Тэд маш хурдан анкетаа бөглөчихсөн. Миний балыг эргүүлэн өгч талархлаа илэрхийлэх үед би анкетыг уншихыг хүссэн юм. Нэгнийх нь анкетыг аваад уншихад яагаад тийм хурдан бөглөж дууссан нь ойлгомжтой болсон юм. Тэр маш чухал зүйлсийг орхисон байсан.
1. Зураг байсангүй
2. Таны давуу тал гэсэн мөрөн дээр зүгээр л өгсөн үүрэг даалгаврыг сайн гүйцэтгэнэ гэсэн байлаа
3. Өөрийнхөө талаар нэмж танилцуулах боломж гэсэн мөрийг хоосон орхисон байсан юм. 
Би тэдэнд зураг хөргөө наагаад энэ анкетыг эхнээс нь шинээр бөглөх хэрэгтэй гэж ятгасан ч өө яахуу яахуу гээд  үүдний ресепшинд бөглөсөн анкетаа хураалгаад гарч одсон.

   Уншигч та бүхэндээ миний зүгээс багш нарын минь заасан, өөрийн болон найз нөхдийн туршлага дээр тулгуурлан ажлын анкет бөглөх талаар жижиг зөвлөгөөнүүдийг хүргэе

   Хаана ч ажилд орохыг хүссэн эхний ээлжинд ажилд орохыг хүсэгчийн анкет бөглөх хэрэгтэй болно. Тантай адилхан зуу зуун залуус тухайн анкетыг бөглөж хэдхэн нь шигшигдэж үлддэг гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс таны анкет онцгой байх хэрэгтэй, зуу зуун анкет дундаас хүний нөөцийн ажилтны сонирхлыг татаж шигшигдэн үлдэж байж л та хүссэн ажилдаа орох боломж нэг алхмаар урагшилна.

Хэрэв та аливаа ажлын анкет бөглөхөөр шийдвэл тухайн байгууллага дээр очихоосоо өмнө хэрхэн бөглөх талаар бодож төлөвлөх хэрэгтэй. Дээрх 2 залуутай адилаар зүгээр л хүрч ирээд би тийм мэргэжлээр тийм сургууль төгссөн, ээж тэнд ажилладаг, аав тэнд ажилладаг гэж бөглөөд байвал цагийн гарз болох болно.

   Хамгийн гол дүрэм бол та хэзээ ч худлаа бөглөж болохгүй шүү. Энэ маш муу үр дагаврыг  араасаа дагуулна.

   Таны хүссэн ажлын байрны зар нийтлэгджээ. Шууд барьж аваад бөглөхөөсөө өмнө уншиж танилцаад төлөвлөх хэрэгтэй. Тухайлбал та photoshop програм муухан мэддэг байж. Гэтэл анкет дээр photoshop дээр ажилладаг бол сайн гэсэн шаардлага байна гэж бодъё. Тухайн анкет зарлагдсанаасаа хойш дор хаяж 7 хоногийн хугацаанд хүчинтэй байгаа. Та шууд потошоп мэдэхгүй гэж бөглөхийн оронд 3 хоногийн дотор бэлдэх хэрэгтэй. Миний хувьд потошопыг 2 хоног нухаад дажгүй гарын дөртэй болж байсан. Та хичээх л юм бол хурдан суралцаж чадна. Ингээд л 3 хоногийн дараа анкетаа бөглөөд илгээж болно шүү дээ. Энэ мэтчилэн асуулт, шаардлага бүр дээр сайн төлөвлөж, бэлдэж байж бөглөх нь илүү үр дүнтэй байх болно.

   Мөн та зургаа бэлдэх хэрэгтэй. Таны зураг нүдэнд дулаахан, цэвэрхэн, таныг боловсон эрхэм гэдгийг харуулах ёстой. Өөрийн зургийн архиваа ух, сайн зураг олдохгүй бол зурагчин ор, зурагчны зургийг та өөрөө хангалтгүй гэж үзвэл ахиад зургаа даруул. 
   Мөн үргэлж балтай явах хэрэгтэй шүү. Хүний нөөцийн ажилтны нүдэнд хүнээс бал гуйж байгаа харагдвал таныг энэ ч зохион байгуулалт муутай л хүн байна даа гэж бодно.

   Бүх л анкет дээр нас хүйс, мэргэжил, гэр бүлийн танилцуулга зэрэг энгийн асуултуудаас гадна, таны давуу тал, сул тал, чадварууд, өөрийгөө хэдэн үгээр илэрхийлвэл зэрэг маш чухал асуултууд бас байна. Чухал гэсэн ангилалд байгаа асуултууд дээр сайн бодож байж хариулах хэрэгтэй. 

таны сул тал - Ажил дээрх шударга бус хандлагад дургүй. Тухайлбал миний хийсэн ажлыг өөр хүн булааж ажлыг нь би алдрыг нь тэр хүртэх...

таны давуу тал - бүх амжилтын үндэс нь хөдөлмөр мөн сайхан харьцаа гэдгийг сайн ойлгодог, хаана ч ямар ч нөхцөлд, ямар ч хамт олон дунд ороод хичээнгүй шаргуу ажиллаж чадна, аливаа ажилд чин сэтгэлээсээ ханддаг... 
   Гэх мэтчилэн маш сайхнаар бичиж, хамгийн гол нь сайн бодож байгаад үнэн зөв бөглөх хэрэгтэй.

   Анкет бөглөнө гэдэг маш чухал асуудал. Ямар ч тохиолдолд бэлдэж хөдөлмөрлөсөн зүйл хэзээд үр дүнгээ өгдөг. Тиймээс та цаг, заваа зориулж, ухаан бодлоо хурцлах хэрэгтэй юм шүү.

   Энэхүү мэдээг зүгээр нэг суугаад бичсэнгүй.  Хэдэн хоногийн турш завтай үедээ энэ талаар бодож тунгааж, материалуудтай танилцаж, судалсны эцэст энд нэгтгэн бичлээ. 
Миний бяцхан зөвлөгөө хэн нэгэнд хэрэг болох цаг ирнэ гэдэгт итгэж байна..

61 comments

Anonymous

Тийм шүү их манай залуус анкет бөглөхдөө их хайнга бөглөдөг. Үүнээс болж таны хүсэж бсан ажлын бранд өөрийн талаар товч тодорхой бөглөж чадсан хүн нь ажилтай болдог. Анкет бөглөхдөө илүү 10-20 мин зарцууллаа гээд танд алдах зүйл бхгүй шүү дээ.
Хэрэгтэй мэдээлэл оруулсан Үл мэдэхдээ баярлалаа.
Блогоо өргөжүүлээрэй амжилт хүсье.

Astrid Maderly.

Nami July 14, 2010 at 2:58 AM

Dajgui medee bolson baina shuu, chi uuriigoo delgerengui taniltsuulaachee

Anonymous

Xeregtei medeelel bna. Ter anketan dr bdag urlag, sportoor xicheeleldeg vv? Gdgiig xooson vldeej boloxgvim shig bna lee. 1 gazar anket boglood ogson chin xamgiin tvrvvnd teriig xaraad asuuj bsan. Tegeed xeden jil xicheelsen gj asuuj bna lee.

vlmedeh July 16, 2010 at 10:11 PM

Astrid Maderly:::::::::Урам өгсөнд баярлалаа. Блогоо хэзээ ч хаяхгүй ээ.

Nami:::::::::::::Баярлалаа. Хэхэ энд би биш миний мэдээлэлүүд бусдад илүү хэрэг болно байх өө

Anonymous:::::::::Өө би наадхыг чинь орхисон байна шд. Маш чухал зүйл шүү. Байхгүйг сануулсанд баярлалаа.

Anonymous

ene buhend bayarlalaa amjilt...gess

Guess who? July 27, 2010 at 1:34 AM

bi neg ajliin anket buglusun chin yg iim asuultuud irsen tgd ih tulgamddag ym bilee, ghdee tendee 2,3n tsag bolj bodoj bgad bichseen, tgd ch daraa ni namaig duudsan

vlmedeh July 28, 2010 at 12:37 AM

Anonymous::::: Баярлалаа

Guess who?::::: Хэхэ сайн байна шдээ. Би өөрөө жоохон туршлагажиж бйагаад ажилд орох ярилцлаганд ороход хэрхэх мэдээ бэлтгэнээ.

Anonymous

Heregtei medeelel oruulsan baina. Ih bayarlalaa. Amjilt husiy!

Anonymous

миний нэг найз нэг компанид очоод cv гээ өгсөн чинь цаад газар нь чи dota counter хэддүгээр зэрэгтэй бэ гэж асууж байсан гэхлээр нь гайхад байсан чинь мань хүн ур чадвар гэсэн дээр нь pc хийчээллэдэг гэжхэсэн байсан гэдэг...

Tuvshuu

URL uneheer dajgui yum bna mash ih taalagdla bi urid ni 2 gazar anket buglusun l du daanch buruu bugluud hehe

Anonymous

Таньд үнэхээр их баярлалаа, анкет бөглөх үед надад тулгардаг хамгийн том гэгдэх асуудлыг минь шийдвэрлэж өгсөнд тань үнэхээр Thanks!

Anonymous

vnexeer xeregtei medeelel bna guess who? ajild orox yariltslagand oroxiig zval bicheerei za

vlmedeh August 17, 2010 at 9:47 PM

Урам өгсөн бүх залуустаа баярлалаа. Ажилд орох ярилцлагад хэрхэн орох талаар илүү туршлага хуримтлуулж байгаад нэг нийтлэл бичнээ.

Anonymous

like this information

Anonymous

like this advice thanks a lot

Anonymous

urgudul huselt yaj bichih talaar zuvluuch. bas ter namtar bna. bi yaj 6dahi uvug etsgee medhiin be tiim bizde?

Anonymous

goy heregtei medeelel ogson chamd mash ih bayarlalaa....nzuudaaa goy medeeleluudiig bainga ogch bgaarai...amjilt husiii

Anonymous

heregtei medeelel bn haij bj unshlaa cv-nii zagvar haigaad olsongui blogtoo niitelvel olon hvn bayarluulna shvv

Anonymous

баярлалаа, чухал хэрэгтэй зөвлөгөө байна. харин бичиж байгаа зүйлээ алдаагүй бичвэл зүгээр байна, анхаарлаа хандуулаад унших гэхээр алдаа нь анхаарал сарниулаад байна. Танд амжилт хүсье.

ажил горилогч

яг хайж байсан мэдээлэл байлаа. бусад зөвлөгөөг бодвол жишэээтэй болохоор дөхөм байлаа. гэхдээ жишээ нь арай их байвал тээ :)

Anonymous

Баярлалаа

Anonymous

маш их баярлалаа.Хэрэгтэй,хайж байсан мэдээлэл маань байлаа.Амжилт хүсье!

munkhbat

Zuvulguu ugsun mash ix bayarlalaa. Mongolchuud evtei baixdaa xvchtei.

vlmedeh November 16, 2010 at 1:41 AM

Блогоор минь зочилсон, сэтгэгдэл үлдээсэн бүх уншигчиддаа баярлалаа.

мааа

давуу тал гэхээр л юугаа ч бичихэв дээ гээд орхидог байлаа оюутан бхад анкет сv бөглөх талаар ордог ч тоодоггүй байж дээ яг тулахаар л сандарч гүйх юм даа.

Anonymous

bayrlalaa. yariltslagand orood l neg l amijiltgui bolood bh yumaa. yaval dr ve ta zovolgoo ogooch

Ганаа

хэрэгтэй мэдээлэл хэлж өгсөнд баярлалаа. цаашдаа илүү олон зүйл нийтлээрэй. өөрийн чинь ажил, сайн үйлсэд чинь амжилт хүсье.

Ундраа

Ямар нэг нийтлэл бичихдээ алдаагүй бичих хэрэгтэй юм. Доторх мэдээлэл нь хүнд хүрэхээр дажгүй боловч үг үсгийн алдаа маш их байгаа нь харамсалтай байна.

vlmedeh June 15, 2011 at 10:38 PM

Ундраа ::: шүүмжийг хүлээн авлаа. Дараа дараагийн нийтлэлүүд дээрээ энэ тал дээр хатуу анхаарах болно оо. Баярлалаа

vlmedeh June 15, 2011 at 10:40 PM

Маа ::: Хэхэ хамгийн чухал хэсэг шүү

Аноним ::: Амжилт хүсье ярилцлагад орох талаа шинэ мэдээ нэмсэн байгаа. Сонирхож үзээрэй.

Ганаа ::: Баярлалаа. Өрт тань мөн амжилт хүсье.

Ундраа ::: шүүмжийг хүлээн авлаа. Дараа дараагийн нийтлэлүүд дээрээ энэ тал дээр хатуу анхаарах болно оо. Баярлалаа

Anonymous

bayrlalaa. medej bhad iluudehgui saihan medeelel bna.

Anonymous

Шинээр сургуулиа төгсөж байгаа залуучуудад тун хэрэгтэй нийтлэл бичжээ. Дараа ажлын ярилцлагад орохдоо юу юуг анхаарвал зохих, дийлэнхидээ ямар асуултууд ирдэг, тэдгээрт хэрхэн хариулбал зохих, хувцаслалт болон гадаад өнгө төрх ямар байх, ярилцлага авж байгаа эрхэмтэй яаж харьцах (нүдрүү нь харах гэх мэт ...) талаар дэлгэрэнгүй үнэн бодитой нийтлэл бичвэл сайн байна.

Goyomaa

Bayarlalaa Vlmeeheen hehe anket bugluud munginaad suuj bgad chinii blogoos harin heregtei yumaa olchihloo

Anonymous

Nadad neg tuslamj heregtei bn CV-gee ch yahav bugluchihluu odoo nadad ajild oroh urgudul heregtei bn bi teriigeed yaj bichihee medehgui bn bichih zaavar enee teree bn l daa yag tiim gsn zagvar urgudul bval tuslaach....

Anonymous

heregtei medeelel bn. bi 1 aldaag ni ugluu gargachij. Bi 1 gazar anket ugsun ym. Tegeed unuudur ochij shalgalt ugsun. Getel balaa martchij. Hajuugiinhaa hunees bal guisan. :-(

asd

hergtei medeelel ugsund bayarlala

Anonymous

би өнөөдөр нэг газар анкет бөгөлсөн. гэхдээ алдаа гарагцөөн. сул тал дээрээ өөрийхөө сул талыг үннэр бичцэн бас ажлаас гарсан шалтгаанаа үннэр бичцэн чинь баргал худлаа болж байх шиг байсан. өи зүгээрл үнэн шударга байхыг хүссэн угаасаа өрөө тийм зантай учраас. тэр газраас надруу ярих болуу хүмүүсээ юу гэж бодож байна.

erkaa_76

odoo yag cv bogloh gd suuj bnaa mash ih bayrallaa olon hund hereg boloosoi gj bodoj bna chamd bayrallaa ene minii setgeleesee helsen ug bayrallaa

Duyana December 29, 2011 at 5:00 PM

Сайн уу! Үл мэдэх ээ.
Блог чинь дажгүй ий. Их таалагдлаа.
Амжилт хүсье!

Anonymous

sain btsgaana uu humuusee
nadad bolomjiin bichsen cv nii ulger jishee heregtei bn.odoo yvuulah bolomj bn uu .my id d.javzanorolmaa@yahoo.com

Anonymous

би ч удаа ажласа халагдчихсан юм л даа одоо ажил хайна гэхээр жаахн айгаад байна би одоо өмнөх ажлуудаа нуух уу эсвэл хэлэх үү надад зөвлөөч минйй id jdonaa6@yahoo.com

Angie April 9, 2012 at 7:18 AM

cv resume 2n ylga ni yu ve? ajild oroh cv bichih zovolgoo ogooch hvmvvse

tungaaa_001ochir@yahoo.com

hi bayrlalaa vl medhee bi say surguulia togsson erdenetiin himiin chigleleer ajil haij bgaa yum et.d bvh laboratori gokiin hariyaa tend oroh gedeg bol zvvn deer ows togtooh adil hecvv oor gazar orii gj bdhoor tsalin ni muu gd golood bhiin olon jijig gazar bvrtgvvlwel bvgd duudchih bh gj bodood bhiin bi surguulia onts togsson gehdee l ajil olddoggv yum bn. yriltslagand yaaj beldeh talaar zowlogoo ogooch bas sain cv.iinii jishee bwal my ID.ruu ybuulaach hvmvvsee. mongolchuud bvgd shudraga bwal bvgd erh tegsh ajild oroh bolno gedegt itgedeg bvgded ni amjilt hvsey hvssen ajildaa orooroi ok.

Батнаа

Үнэтэй зөвлөгөө өгсөнд баярлалаа

Anonymous

bolj bn shu

Anonymous

sain bainuu? chinii bichej baigaa edgeer zuwlumjvvd hvnd hereg bolhoor zovlgoo bn chmd ushuu ilvv amjilt hvsj bn thank you

Anonymous

sn bnuu bi neg yum asuuy ter urlag sportin awyas gegd deer hicheelelsen jil gehin bnlee teren der yag dagnaj hicheelelsen jil bhgvi 10 jil oyutan bhdaa temtseen edrt orodg bsn bolhoor yu gej bichih we bas dunguj oyutan angia tugsun baigaa bolhoor ter ajilin turshlag gegd der ni oyutan bhdaa hj bsn yanz bvriin tsagin ajiluudig bichvvl yadiin bol

Anonymous

БИ АЛБАН ГАЗРЫН ЖИЖҮҮР ДЭЭР АНКЕТ БӨГЛӨӨД ЗОГСОЖ БАЙХААР УРЬДЧИЛААД БЭЛДЧХСЭН АНКЕТАА ӨГӨӨД ЯВЧИХ НЬ ДЭЭР ЮМ УУ ГЭЖ БОДДОГ ЭНЭ НЬ ХЭР ЗӨВ АРГА ЮМ БОЛ?

Anonymous

unexeer ix bayarlalaa sul tal: yag iim zuild durgui xirneee ugeer todorxoilj xelj bgaagum bn bayarlalaa amjilt xusie blognii ezend

Anonymous

2 дахиа ажил хайж байгаа нөхдүүд их байх шиг байна. Би бас 2 дахиа ажилд орсон. Гэхдээ би өмнөх байгууллагаасаа гараагүй байхдаа ажилд орсон. Ярилцлаганд орж байсан чинь манай хуучин ажилд ажилж байсан нэг хүүхэн миний өмнө ярилцлага өгч байсан. Ээлжээ хүлээж байхад тэрний юу яриж байгаа нь сонсогдоод байсан. Би ч гялс ярилцлаганы тактикаа боловсруулж амжсан. Тэрнийг манай байгууллагад ажлаж байхад нь ажилых нь бүтээмж гарахгүй байсан. Нилээн олон сар удирдлагууд түүнийг харсан. Тэгээд түүнийг албан тушаал буурч ажлахыг санал болгосонч ажлаас гарах шийдвэрийг гаргасан. Тэгсэн тэр намайг сайн ажлаж байхад удирдлагууд шахаанд оруулж халсан нтр гэж ярьж байхыг сонсов. Яаж ч бодсон ямар ч байгууллага сайн ажилтанаа халхав дээ. Ер нь ярилцлаганд орохдоо өмнөх байгууллагаа муулах дэмий юм шиг санагдсан. Тэгээд миний ээлж болж ярилцлаганд орсон чинь миний өмнөх ажлын талаарх сэтгэгдэлийг сонсох гээд тэр тал руу асуулт асуугаад байсан. Би ч нэг муу үг цухуйлгаагүй тэр үед миний ажиллаж байсан чиглэлээр ажлаж байсан бол давуу тал болно гэсэн болхоор нь өөр шинэ чиглэлд ажллах сонирхолтой байна гсн. Тэгээд намайг чи ер одоо ажлаж байгаа байгууллагадаа ажлаад явсан нь дээр юм биш үү гээд байсан болхоор тэнцээгүй нь ойлгомжтой гэж бодоод явсан тэгсэн хэд хоногын дараа утасдаж байсан. Маргаашнаас ажил гээд би ч хуучин ажил дээр зарим нэгнийх нь хувьд урвагч нэр зүүсэн дээ хэхэ. Гэхдээ ажил солихдоо их бодож тугааж судалж байж солих хэрэгтэй юм шигээ одоо над шиг харамсав гэж хэлмээр байна. Цалин нэмэгдсэн ч аз жаргалтай байж чадахгүй нэгэн байна хэхэ

anonymous

Resume, cover letter iig hawsarga geh yum ter n d yag yu bh yostoin jishee tawij boloh uuu?

Anonymous

It was really good and useful advice. Thanks a lot!

Tsomo

Shan zovlogoonuud bn. bi yg ajiluiin anket boglood l bjiin.Amjilt hvsie

Anonymous

Sain baina uu. Tanyg yos surtahuuntai, zarchimch, hunleg saihan setgeltei hun gej bodoj baigaa. Mash saihan zovlogoo helj ogsond bayrlalaa. Tanai ger buld az jargal husie

Anonymous

Sain bnuu bi ajild opoh gj bgamaa beg gazar anket buglusun bs darga ni cv-gee angliar bich gsn teren dr yg yu yu buchbel zgr bdag bol heleed uguuch bs hunii bichsen bgul haruulj boloh u bayrlalaa

Anonymous

ажилд орох өргөдөл яаж бичих вэ тэр талаар оруулаач

Anonymous

ажлын анкет дээр хүсч буй цалингийн доод хэмжээ дээд хэмжээг асуудаг Энэнд хэрхэн хариулвал дээр вэ хүссэнээ бичих үү?

Anonymous

мэдсэн сурснаа бусадтай хуваалцаж хэрэгтэй зөвөлгөө хүргэсэнд баярлалаа ажлын амжилт хүсье

Unknown January 31, 2018 at 6:38 AM

Баярлалаа

Unknown April 26, 2020 at 6:57 AM

Bayrlalaa

Unknown December 8, 2020 at 3:30 AM

Engiin hernee mash sain oilgohoor bichjee. Bayarlalaa

Post a Comment

Блогтоо мэдээ нийтлэхдээ өөрийн бодол, өөрийн үгээр өөрийн санааг бичдэг билээ. Мэдээ таалагдсан бол сэтгэгдэл үлдээхээ мартуузай :)

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL эсвэл Anonymous гэсэнийг сонгон бичвэл хялбар байх болно.