2010-07-23

Blog хөтлөх урлаг, internet marketing

Чанартай чанаргүй web үүд, blog ууд олноор нэмэгдэж хэрэглэгчидийн чихийг дөжиртөл бөмбөгдөх болсноор web үүд болон blog ууд үнэгүйдэж шинээр гарч буи blog, web үүд байр сууриа эзлэхэд маш хэцүү болсон. Таны blog үнэхээр хүнд хэрэгтэй, чанартай байсан ч хөл толгой нь олдохоо байсан энэ талбарт дээшээ цойлон гарч тодорхой хэмжээний уншигчидтай болоход багагүй арга ухаан хэрэг болно. Ингээд би өөрийн зүгээс энэ тал дээр бяцхан зөвөлгөөнүүдийг хүргэе.

Хамгийн гол анхаарах зүйл бол таны мэдээ нийтлэлүүд чанартай, хэрэгтэй, сонирхолтой байх хэрэгтэй. Ямар нэг зүйлээр онцгойрч байвал сайн. Миний хувьд зохиогчын эрх оюуны өмчид халдалгүй бусдын мэдээг хуулбарлалгүй цэвэр өөрийн толгойгоор мэдээгээ бэлддэг ээрээ онцлог гэж боддын хэхэ. Хэрвээ хуулбарласан дуурайсан мэдээтэй бол тэр блог хол явахгүй. Харин орчуулж оруулсан мэдээлэлүүд байж болох юм. Ер нь хөдөлмөрлөсөн зүйл л үр шимээ өгдөг шүү дээ. Нэг чиглэлрүү хазайсан нэг сэдэвийг баримталсан байвал илүү үр дүнтэй. Олон туулай хөөвөл юу гэдэг билээ... Нэг чиглэлийг баримтлан чанартай мэдээ мэдээлэл нэмээд амжилттай, ашигтай яваа блогууд олон байна. Тухайлбал sanakae.com, itismovie.mn etc.

Ингээд өөрийн гэсэн онцлогтой, нэг зүйлээрээ бусдаас өөр блог нээчихлээ гэж үзсэн үед л жинхэнэ үйл ажиллагаа эхлэнэ дээ. Мөн та цаашид блогоо үл хаяна гэсэн сэтгэлтэй, итгэлтэй байх хэрэгтэй. Зүгээр л мэдээгээ бичээд нэмээд байвал хүмүүс таны блогыг байдагийг ч мэдэхгүй. Тиймээс та доорх зүйлсээс аль болох боломжтой гэсэн бүгдийг идэвхитэй үйлдвэл сайн. 

Би энийг бусадтай холбоо тогтоох гэж нэрлэлээ. Хүндлүүлэхийг хүсвэл эхлээд хүндэлж сур гэдэг. Та блогтоо уншигч хүсвэл бусдын блогыг ч гэсэн унш. Тэдний блогт өөрийн сэтгэгдэлийг үлдээ. Блогын эзэнтэй найрсаг, дотно харьцаа үүсгэ. Чин сэтгэлээсээ шүү. Ингэснээр тухайн блогын эзэн болон тухайн блогын зочид таны блогийг сонирхох болно. Ингээд л анхны уншигчид бий болж эхлэнэ дээ. Монголын банжиг, болон гөү гөү, минийх зэрэг томоохон блог сайтуудыг та мэдэх байх. Эдгээр сайтуудын блогчид хоорондоо маш сайхан нөхөрлөж бие биенийхээ блогоор байнга зочилж хэдэн 10 аар нь сэтгэгдэл үлдээж тэр баутугай байнга тогтсон уулзалтыг хүртэл хийдэг болсон гэдэг.

Бусадтай нөхөрлөснөөр олон сайхан боломжууд нээгдэнэ. Хэн нэгэн блогчинтай баннераа солилцож болно шүү дээ. Хэдэн сайхан чанартай, тогтсон уншигчидтай блогтой баннер аа солилцож чадвал таны уншигчидын тоо мэдэгдэхүйц нэмэгдэх болно.

Бусадын блогоор зочилохоос гадна өөр олон талбарыг ашиглаж болно. Үүнд facebook, hi5, twitter зэрэг олныг хамарсан том сайтууд орно. Нэгэн блогер facebook дээр бараг тав зургаан мянган buddyтай. Ингээд мэдээ нийтлэх бүрдээ бүх buddy руугаа мэссэж илгээдэг байна. Ингэх тоолонд нөгөө олон хүнээс чинь дор хаяж 300 цаашилбал тэрнээс ч олон хүн блогоор нь зочилдог байна. Hi5 ийг ингэж ашиглаж мөн болно. Та үргэлж buddy ынхаа тоог нэмээд л байх хэрэгтэй. 
Бяцхан заль хэлж өгье. Найзын тоог өсгөх их амархан. Лайтай царайлаг охины эсвэл залуугын зургууд өөрийн акаунтдаа оруулчихад л болно. Эсвэл нэг ийм шинэ акаунт нээх хэрэгтэй.
Над руу нэг царайлаг охин найз болох хүсэлт илгээсэн байвал би лав шууд л найз нь болно кк. Тэгээд тэр охиноос "би ийм мэдээ нийтэллээ юу гэж бодож байна санал сэтгэгдэлээ хэлээрэй" гээд мэсэж ирвэл шууд л сонирхоно шд хэхэ. 

За одоо ахин нэг арга. Энэ арга бол би нээх таашаадаггүй арга гэхдээ үр дүн өгнөө. Томоохон вэб үүдийг ашиглах. olloo.mn caak.mn factnews.mn gogo.mn зэрэг хүн маш ихээр ордог сайтуудыг ашиглана. Эдгээр сайтуудад мэдээ нэмэгдсэн дариуд нь болж өгвөл хамгийн түрүүнд сэтгэгдэл үлдээж өөрийн блогийг сурталчилж болно. Эдгээр сайтууд дахь мэдээг хэдэн 10н мянган хүн үздэг тул таны сэтгэгдэлийг ч мөн харна. Тэдгээрээс нилээдгүй хүн таны сайт руу орно шүү дээ. Шууд өөрийхөө блогийг сурталчилвал хүмүүсийн дургүйг хүргэнэ.
"Залуусаа энэ их сонирхолтой мэдээлэлүүд байна та нар юу гэж бодож байна"
"энд их олон хэрэгтэй зүйлс байна сонирхоод үзээрэй"   гэх мэтчилэн нэг тийм зөөлөлсөн өнгө аясаар сурталчилаарай.

За ингээд удаан төлөвлөж хөдөлмөрлөсний эцэст та уншигчиддай болжээ. Гэсэн ч санаагаа амрааж болохгүй. Уншигчидыг тогтоон барих, цаашид байнга оруулж байх тал дээр та бас л хөдөлмөрлөх хэрэгтэй. Үүнд мэдээж хэрэг та өөрийн чиг хандлага төрөл жанрын дагуу мэдээгээ нэмсээр байх хэрэгтэй. Мөн идэвхижүүлэх өөр үйл ажиллагаанууд хийсэн ч болно.

Би санакае ахын блогоор их зочилдог. Тэрээр блогоо энэ өндөрт хүргэх гэж нилээн сайн төлөвлөж багагүй хөдөлмөрлөсөн байх гэж боддог. Хааяаа мэдэхгүй зүйл тулгарвал сэтгэгдэл үлдээж асуудаг. Би нэг асуулт асуучихаад тэрнийхаа дараа өдөр бүр жоохон байж байгаад л санакае.ком руу орж надад хариулт ирж үү үгүй юу байн байн шалгадаг. Над шиг маш олон хүн ингэдэг байх. Тэгээд нэг зүйлийг анзаарсан хэхэ. Тэр хүний нөр их хөдөлмөрийн үр шимийн хариуд нь блог нь цаашид хэзээ ч уншигчидаа алдахгүй тэр нэгэн маш сайхан тогтолцоог бий болгосон байна. Санакае ах блогоо хөтөлсөөр байвал би болон бусад уншигчид орсоор байх болноо.

Эцэст нь хэлэхэд таны блог бусдын мэдээг copy paste хийдэг байдаг л нэг блог бол дээрх бүх аргийг тултал хэрэглээд ч үр дүн нэг их гарахгүй болвуу. Хүмүүс таны сайт руу нэг удаа орно, өө энэ чинь энд тэндхийн мэдээ л хуулцан байна шдээ гэж бодоод дахиж хэзээ ч үл орно шүү дээ. 
Сайтар төлөвлө, өөрийн гэсэн тэр нэг арга барилыг ол. 

Өө тийн мартах шахлаа. Хэнтэй ч бүү хэрэлдэж муудалцаарай. Хэн нэгний дургүйг хүргэж, хэрүүл хийчихвэл тэр хар енерги ямар нэгэн байдлаар муу үр дагвараа дагуулах болно шүү.

Таньд амжил хүсье

21 comments

Nergui eter haha

Banjigiin blogchid neeree reklamdah ch hereggui naasan. Zugeer l neg medee nemenguut hen medee nemehnuu geed huleej baidiim shig bnalee. Boonooroo orood l boon coment. Tegeed comenteer forumdaj bnalee shdee

Nergui eter haha

Uu bas saihan niitlel baina shuu tnx

Batnyagt

Yadargaatai zarim neg baagiinuud msngereer spamdaad bdiin. Yu ni ch medegdehgui url yawuulaad. Yadaj ter url-nhaa omno niitleleesee exnii xesgiees ni oruulj blnoo doo. Uneheer heregtei medee bwal shuud l orj unshaad buur davraad baingiin unshigch n ch boloh magadlal bnaa bna. :D. Zaza olon yu soliorchloo.

vlmedeh July 23, 2010 at 9:10 AM

Нэргүй:
Хэхэ банжиг дээр нэг блог нээчихгүй юу.

Batnyagt:
Харин тиймээ мэсэнжрээр тэгэж явуулвал шууд л хүний дургүйг хүргэж байгаам шд.

Mangaa

Xeregtei medee beldvvl bvvr xeden jiliin daraa ch comment bichigdseer bdiim shig bgaan. 1,2-r kvrst bxdaa xicheel dree tawsan iltgelvvdee 1 blog neegeed tawtsan chin sayaxan ter blogtoo orood vzsen chin sayaxanii setgegdelvvd nileen bsan. google-n ach buyanaar gexvvdee.

Erch huch

Bi udahgui blog neene harj baigaarai vlmedehee. Tegeed laitai blog bolgono

kaktush July 25, 2010 at 11:18 PM

erni copy paste ch yavtsgui ld, esuul endees avav gd urliig ni yadaj tavij boliishd, tegdguuen neeh sonin :p

luna July 26, 2010 at 11:06 PM

Батнягт....санал нэг бна...
Үл мэдэх: Сайхан зөвөлгөө бна шүү...

Anonymous

neg l ıh zowlogoo ogson hvmvvs,blog sıte magtsan nohdvvd. ıh l goe sıte bhdaa ged orood vzlee. t.m ch ıh taalald nııtssengvı ee vnendee. yahaw zowlogoonoos gants hoyor yum awch boloh l yum. gehdee bayrlala. sıte goe bolgooroı

vlmedeh July 28, 2010 at 12:33 AM

Mangaa::::: Харин тиймээ энэ гүүглийн сэрвэр гэж ямар агуу юм байдаг болоо

Erch huch::::: За тэгээрэй сайн блогтой болоорой амжилт хүсье

hulhi Vlmedeh::::: Уучилаарай чи бид 2ын коменд дарааллацан байсан чинь би өөрийхийгөө устгах гэж байгаад чиныхийг устгачихлаа.

Kaktush::::: Харин тиймээ Монголд зохиогчын эрхийг зөрчиж байгаа нь хаа сайгүй. Авч байгаа арга хэмжээ ч гэж байхгүй.

Luna::::: Баярлалаа зочилж байгаарай

Anonymous::::: Шүүмжлэлийг хүлээж авлаа. Энэ чинь site биш бяцхаан блог шүүдээ. Яахан том сайтуудтай зүйрлэж болно.

Anonymous

shvvmjlel hvleej awsand bayrlalaa. bı ehleed neg ıımerhvv maygaar handdag yum aa. gehdee shvvmjlel gedeg chın neg alham ahıhıın shınj shvv dee. ogt shvvmj bhgvı bol hogjıhgvı shvv de. ter talaas nı shvvmjılsen yum shvv. chamd amjılt hvsey ee.

Ix nomch

Bi law bloguudiig neex shvvmjlex durgui. Shvvmjildegchgvi. Yer ni shvvmjlex shaardlagach bxgvi. Blog gdg chin xuwi xvn vzel bodloo ilerxiilex buyu yu durtaigaa bichij bolox talbar gj oilgodog./xuuli zorchoogvi l bol/. Zarim ni odriin temdeglel myagaar, marketing, it chigleleer gex met sonirxoliinxoo daguu neesen bdag.

Nami July 31, 2010 at 8:02 PM

Bi blogoo neetsen l dee. Daan ch odoogoor bichih yum oldohgui baihiin.

Anonymous

Yu durtaigaa saraach. Gol ni ooriinxoo sonirxdog zvilee.

Anonymous

unheer dajgui niitlel bna tanaihiig blogdeerei surtachilnaa negdel.bblog.mn

Ч.Мөнхням February 1, 2011 at 8:39 PM

HI. bi sayhan blogoo neesen. asuuh zuil olon garah bhaa. tuslaj baigaarai. zovloj baigaarai. my blog ruu zochilooroi. Haraad zovloh, heleh zuil baival haramgui zovloorei nza. munkhnyam.blogspot.com. THNKS.

Anonymous

taalagdlaa bayrlalaa

Anonymous

Za zaluu mini bolj bna shv. ajaja Amjilt.

chimgee

bi ooriin blogoo neej uzeh gesiim aa. anh yaj ehlehee medehgui baina? tus bolno uu? ehlen suraltsagch

Anonymous

Hi blog neeh sanaatai medeelel haij bgad niitleliig chin unshlaa. niitlel taalagdlaa. blogoo neeheeree asuult hariultiin buland chin handaj zuvluguu avch bh bolnoo.
Goodluck.

hhhhhh April 12, 2012 at 9:37 AM

hhhhh

Post a Comment

Блогтоо мэдээ нийтлэхдээ өөрийн бодол, өөрийн үгээр өөрийн санааг бичдэг билээ. Мэдээ таалагдсан бол сэтгэгдэл үлдээхээ мартуузай :)

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL эсвэл Anonymous гэсэнийг сонгон бичвэл хялбар байх болно.