2011-01-29

Надтай адилхан нөхдөд зориулав

Би бээр үг үсгийн алдаа их гаргадаг нөхөр л дөө. Хувийн зүйлс бичиж байгаад алдаа гаргахад асуудал болохгүй л дээ. Харин хувсьсгалын ажилд үг үсгийн алдаа гаргавал наанадаж миний нэрэнд, цаанадаж байгууллагийн нэрэнд муу хорлол болно шүү дээ. Тийм болохоор алдаагүй бичиж сурах нь тулгамдсан асуудал болоод байв. Гэтэл захирал маань өөрийн бодож олсон мэргэн аргыг надад зааж энэ арга нь хүнд их хэрэгтэй юм гэж бодоод блогтоо нийтлэхээр шийдэв.

Интернэт ашиглаад их хялбархаан шийдчихэж байгаа юм. Google хайлтын системийг ашигладаггүй интернэт хэрэглэгч гэж байдаггүй. Энэ арга дээр google.mn ийг ашигладаг.


За ингээд аргаа зааж өгье.
Та эргэлзээд байгаа үгээ google.mn дээр хайгаад үз. Жишээ нь би наанадаж гэдэг үгийг эхний ээлжинд наандаж гээд биччихсэн байв. Тэгээд эргээд унштал нэг л эргэлзээтэй санагдаад аргаа хэрэглээд зөв хэлбэрийг мэдэж авав.
Зураг дээр тайлбарлая
 За эхний зурган дээр би өөрийн зөв гэж бодож байснаар бичээд хайтал ингэж бичсэн тохиолдол интернэт ертөнцөд 2000 ширхэг л байснийг харуулж байгаан.


А харин наанадаж гээд бичээд хайтал интернэт ертөнцөд 35 500 ширхэг ийм үг бичигдсэн байв.
Ингээд л дээрхээс үзхэд зөв хувилбар нь наанадаж буюу 2 дахь хувилбар юмаа гэдгийг би мэдэх жишээтэй.

Та үүнтэй адилаар эргэлзэж байгаа үгээ шалгаад зөв үгийг олж байгаарай. Аливаа албан бичиг мэйл илгээх тохиолдол энэ арга миний аминд ордог гэх үү дээ.

16 comments

BuBu January 29, 2011 at 7:45 AM

anhaa

Б.Соронзонболд January 29, 2011 at 9:58 AM

Яг тийм би бас ашигладаг... тэгсэн мөртлөө өгүүлбэр зүйн байрлал , цэг таслал нэг л биш байна. Энэ бүхнийг бичсээр байгаад дадлагашаад сурна даа хөө.Баярлалаа үл мэдэхээ.

Ms.Teerk January 29, 2011 at 10:20 AM

Чиний нэр яагаад үл мэдэх юм бол гайхаад байгаан. Их мэдэх биш үү? ххэ

vlmedeh January 29, 2011 at 6:03 PM

@BuBu::::: тхххх

@Б.Соронзонболд ::::: Хэхэ би энэ аргыг саяхан л сурсан. Ашигладаг хүмүүс бас их юм бмлээ.

@Ms.Teerk::::: Үргэлж маргаж, мэтгэлцэж, хэрэлдэж явдаг нэг найз байгаа. Ядаж байхад бүхнийг мэднэ гэж жигтэйхэн мундаг (хөөрхий минь бяд хэддээ л ихмэдэж байгаан).

Бид 2т нэг нэгнийх нь хийж байгаа юм таалагдах нь ховор. Байнга л нэгнээ шүүмжилж, үг хэлээр хийж явдаг. Тэхдээ их хөгжилтөй байдаг л даа. Тэрийг ихмэдэх гэдгийн. Ингээд л би өөрийгөө үлмэдэх гээд нэрлэчихсэн дээ :)

www.ulemj.com January 29, 2011 at 6:12 PM

Би ч насаараа алдаатай бичиж байгаа хүн шүү дээ

Mercy January 30, 2011 at 12:28 AM

Күй ээ, нөхөд өө, суурь боловсролоо сайн эзэмшихэд яадаг хүмүүс вээ? Монголын ирээдүй нар ингээд бичээд явж байж таарах уу? айнн хэхэ...
Худлаа, худлаа хэхэ.. гэхдээ заримдаа ч үг үсгийн алдаа гаргаж байсангүй ээ гсн кк :D
Зөвлөгөө өгсөнд баярлалаа..
Жич: Үлмээ цагаан сарын дараа нэг юм бичээч хөө..;)

Mimi January 30, 2011 at 6:48 PM

Баярлалаа.Одоо ч алдаагаа засаад байдаг хэргээ

Mangaa January 30, 2011 at 7:24 PM

Мэдмээр юм байна. Мэдэхгүй нэгэнд хэлмээр юм байна.

Mangaa January 30, 2011 at 7:49 PM
This comment has been removed by the author.
Mangaa January 30, 2011 at 8:01 PM

Монгол үсгийн дүрэм /үнэгүй онлайн ном/
http://www.shiidel.co.cc/2011/01/blog-post_30.html

vlmedeh February 1, 2011 at 9:56 PM

@www.ulemj.com ::::: хэхэ 2улаа адилхан юм байна даа
@Mercy ::::: за тэгнээ. Цагаан сарын дандаа зөндөө л мэдээгээ бичнэ дээ_

@Mimi ::::: Харин тийн хянаад засаад л байна даа

@Mangaa ::::: хэхэ баярлалаа

U know me :)

Хэхэ би захирлаас чинь илүү хэрэгтэй зөвөлгөө өгье чамд :)

https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/102885 холбоосоор орж Add to Firefox товчийг дараад Install хийж суулгана.

Firefox-д зориулсан Монгол хэлний алдаа шалгагчийг суулган текст засварлагч бүх цонхонд алдаа шалгагчийг оруулах боломжтой юм л даа :P

Тэгээд суулгачихсан бол Firefox-оо restart буюу хааж нээгээд текст бичих талбаруудад жишээ нь одоо энэ сэтгэгдлийн талбарт бичихэд л алдаатай байж болох үгнүүдийн доогуур улаан зураас гараад явна.

Хэрвээ тэгэхгүй байвал энэ бичлэгийн сэтгэгдэл бичих хэсэгт хулганы баруун товчоо дараад Check Spelling гэдгийг чагтлаад, дор нь байгаа Languages гэсэн дээр Mongolian/Mongolia сонгох хэрэгтэй. Ер нь тэнд хэлээ солиод байж болно доо :)

Хүссэн бусад хэлээ https://addons.mozilla.org/en-US/firefox/browse/type:3 хаягаар ороод нэмж суулгах боломжтой.

За тэгээд алдаагүй бичдэг болно шүү. This maybe will save your time... and my time :P

vlmedeh February 6, 2011 at 10:03 PM

@U know me::::: wow баярлалаа. Үнэхээр хэрэгтэй зүйл зааж өглөө. Мааш их баярлалаа хэхэ. Одоо дандаа хэрэглэж байнаа.

U know me :)

hehe eniig bi heregledii zahirliin aldaag ingel shalgachdii
tuunees bish unshaad suuna gj bhgue :D

etvgen July 20, 2011 at 4:30 AM

хаха би ч бас айхтар алдаатай бичдэг хүн дээ ^^ энэ тэнд хүмүүс алдаатай бичлээ гээд л загнаж өгнө урдаас нь угаасаа бидний босоо бичиг бишшдээ гээд худлаа өөрийгөө хаацаалчиж байгаан ккк гэхдээ бодоод байхнээ алдаатай үсэг, үгэнүүд бас муухай харагддаг юм шиг байгаан эхэндээ энэ аргыг ашиглдаг байсан сүүлд Mozilla-гийн (Mongolian spell checking dictionary) татаж аваад одоо хүртэл ашиглаж л байна гэхдээ зөв бичигтэй болохгүй нээ :]

Ihmedeh January 20, 2012 at 1:53 AM

Xxx

Post a Comment

Блогтоо мэдээ нийтлэхдээ өөрийн бодол, өөрийн үгээр өөрийн санааг бичдэг билээ. Мэдээ таалагдсан бол сэтгэгдэл үлдээхээ мартуузай :)

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL эсвэл Anonymous гэсэнийг сонгон бичвэл хялбар байх болно.