2010-08-11

For google bloggers

Нилээн удаан бодож боловсруулж байсан санаагаа хэрэгжүүлж эхэллээ. Би vlmedeh.com блогийг нээж бусдад таниулж, уншигчидтай, найзуудтай болохын тулд багагүй хүч хөдөлмөр гаргасан. Үүний үр дүнд нэг зүйлийг сайн ойлгосон юм. Blogspot дээр blog хөтөлдөг Монгол блогчид сайтаа хүнд хүргэх гэж нилээд зүдэрдэгийг мөн шинээр мэндэлж буй блогууд байр сууриа олох гэж маш удаан хөдөлмөрлөдөгийг ойлгосон. За ингээд blogspot блогчиддоо зориулан нэгэн шинэ blog site ийг хийлээ. Та бүхэн таалан соёрхоно уу.
Блогспотчидын хоорондын харилцаа холбоог зузаатгах, найзалж нөхөрлөхөд нь гүүр болох, шинэ блогчидыг дэмжих зэрэг зорилготой.


Гөү гөү Банжигчид амь нэгтэй гэнэлээ
Гүүглийн бид юугаар дутах билээ
Гагцхүү бидныг нэгтгэх нэгдэлгүйн улмаас
Ганц ганцаар зүтгэсээр энд  хүрчээ

Бидныг үргэлж сурталчилж, нэгтгэж байдаг
bblog.mn, gblog.mn шиг site гүй учираас л
Блогспотын блогчид зөвхөн бор зүрхээрээ
Бөөцийлөх хүчин зүйлгүй өдийг хүрчээ

Харин одоо байдал шал ондоо
Харилцаж нөхөрлөцгөөе бүгд хамтдаа
Блогспотчидыг холбох гүүр нээгдлээ
blogchid.com шинээр мэндэллээ

Нэгнийхээ блогоор харамгүй зочилцгооё
Нийтлэл юуг нь шимтэн уншицгаая
Сэтгэгдэл юугаа гамгүй бичицгээе
Сайхан блогуудаа хамтдаа хөгжүүлцгээе

5 comments

Mangaa August 11, 2010 at 6:40 AM
This comment has been removed by the author.
blogchid.com August 11, 2010 at 7:03 AM

Бүртгэцэн шүү. Блогуудаа хамтдаа хөгжүүлцгээе хэхэ

Mangaa August 11, 2010 at 9:15 AM

10p. Mongoliin Blogspotchid ulam olon bolox boltugai.

Zolube August 12, 2010 at 2:22 AM

Гадаад хэл дээрх блог бол дэмий л юм байна :P

whoops August 15, 2010 at 12:02 PM

kk funny

Post a Comment

Блогтоо мэдээ нийтлэхдээ өөрийн бодол, өөрийн үгээр өөрийн санааг бичдэг билээ. Мэдээ таалагдсан бол сэтгэгдэл үлдээхээ мартуузай :)

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL эсвэл Anonymous гэсэнийг сонгон бичвэл хялбар байх болно.