2010-08-24

Job - Ажилд орох ярилцлагын тухай бяцхан зөвлөмжүүд

Сүүлийн хэд хоног blogchid.com ийн үйл ажиллагаанд нилээд цаг зарцуулаад vlmedeh.com оо бараг мартсан байна шд хэхэ. Хэд хэдэн уншигчдынхаа хүсэлтээр ажилд орох ярилцлагийн талаар нийтлэл хүргэж байгаадаа баяртай байна. Би өөрөө энэ тал дээр айхтар туршлагатай хүн биш л дээ. Гэхдээ нийтлэг, зайлшгүй дагах хэрэгтэй зүйлсийн талаар бичнэ. Хэн нэгэнд хэрэг болох үе ирнэ байхаа.

  Таны анкет шигшигдэж үлджээ. Ажилд орох анкет хэрхэн зөв оновчтой бөглөх тухай энд дарж үзнэ үү. Одоо хамгийн чухал шат болох ярилцлаганд орох ээлж. Хэр сайн бэлдэнэ  төдий чинээ үр дүнгээ өгнө. Та ярилцлагад орохын өмнөх өдөр аль болох тайван байж, сайн амарч, сэтгэл зүйгээ бэлдээрэй. Ингэсний улмаас та маргааш нь өнгөлөг, сэргэлэн, жавхаатай байх болно. Харин өмнөх өдөр нь их ядрах, оройтох, шөнө орой унтах зэрэг нь ажилын ярилцлагад тань хорлол болно шүү. Нэг л ядрангүй, цог жавхаагүй, сэргэлэн бус харагдсанаар таньд өгөх үнэлэмжид сөрөгөөр нөлөөлнө шүү дээ.

  Мэдээж хэрэг гадаад үзэмж их чухал. Хамгийн гол нь цэвэрхэн мөн ямар ажилаас шалтгаалаад бяцхан албархаг хувцаслах хэрэгтэй. Заавал пиджак хослол гэлгүйгээр цэвэрхэн сорочк цамцнууд байсан ч болно. Цэвэрхэн сайхан хувцасласан үед өөртөө итгэх итгэл хүртэл нэмэгддэг шүү дээ. 

  Мөн та тухайн компаний үйл ажиллагааг заавал судлаарай. Учир нь аливаа ярилцлагын үед хүний нөөцийн менежерүүд таниас өөрийн компаны талаарх сэтгэгдэлийг сонсохыг хүсдэг.

Анхны сэтгэгдэл их чухал. Та өрөөнд ороод мэндлээд өөрийгөө албан ёсоор танилцуулаарай. Би нэг киноноос сонсож байсан. Хүнтэй ярилцахдаа доошоо бүү хар өөртөө итгэлгүй байна гэж бодно, дээшээ ч бүү хар худлаа ярьж байна гэж бодно, зөвхөн нүд рүү нь харж ярьж бай. Харцаа бүү дальдчуулаарай гэж зөвөлдөг . Энэ хэдий кино ч гэлээ миний хувьд бол үнэтэй зөвөлгөө санагддаг.

Ингээд та ярилцлагандаа орох үед ихэвчилэн анхны асуулт, за та өөрийгөө танилцуулна уу гэсэн асуулт байдаг. Энэ үед тайван цэгцтэй ярих нь чухал.

Ер нь ярилцлаганд орохоосоо өмнө хэд хэдэн нийтлэг асуултын дагуу хариулахад бэлдсэн байх хэрэгтэй гэж би боддог.
1. Та өөрийгөө танилцуулна уу?
2. Яагаад манай компани ыг сонгох болсон бэ?
3. Таны давуу талууд?
4. Таны сул талууд?
5. Таны цаашдын зорилго, төлөвлөгөө?

Энэ хэдэн асуулт бол хамгийн нийтлэг асуултууд. Ямарч бэлтгэлгүй үед бяцхан сандрал оруулж ч мэднэ. Тиймээс та өмнө сайн бэлдэж төлөвлөх нь чухал шүү.

Эхний асуултанд та өөрийн бэлдсэнээр сайхан цэгцтэй яриад ирхээр бие тань задраад цаашдын асуултуудад сандралгүй, бодлогтой хариулах эхлэл болдог.

Эцэст нь хэлэхэд эхлээд сайн судалж, төлөвлөж, бэлдэх л хэрэгтэй гэж хэлмээр байна. Бэлдсэн хөдөлмөрлөсөн зүйлс хэзээд үр дүнгээ өгдөг шүү дээ. Таньд амжилт хүсье.

18 comments

Saruul

Hooe chi ene medeeleluudee haanaas belddiin. End tendees negtgedeg uu. Uneheer uuruu bichdimu

Золжаргал August 25, 2010 at 7:32 AM

Баярлалаа. надаа удахгүй хэрэг болнодоо хэхэ

Hen negen. August 25, 2010 at 9:47 AM

Хэхэ, ингэээл инээд хүргээдээдийшд зарим нь...
Хүний бичсэнийг дуугүй умшиж сураач. өөрөө бичиж чадкуум байж кк

Hen negen. August 25, 2010 at 9:48 AM

Ядаж л хөөе чи гээд ямар ч харьцааны соёлгүй

Hen negen. August 25, 2010 at 9:49 AM

Өөө, хэхэ таалагдлаа. баярлалаа ^^

vlmedeh August 25, 2010 at 7:30 PM

Саруул:::: Хэхэ өөрөө бичдэг шд.

Золжаргал:::: Зүгээр дээ. Баярлалаа

Хэн нэгэн::::: Үнэхээр баярлалаа. Бөөн урам боллоо хэхэ.

Uuganaa August 26, 2010 at 5:48 AM

Vnetei zowologoo ogsond bayarlalaa.

Zoloo

bayrlalaa yg odoo minii hicheeld hereg bolj bgaa zuwluguu bna. mun ireeduid ch gesen heregtei hehe. thanks

Юү нөүв ме :)

тэгээд сүүлд нь шалгар ч үлдлээ ярилцлаганд тэгээд юу хийх вэ??

vlmedeh February 6, 2011 at 10:07 PM

@Mangaa::::: хэхэ зүгээр дээ.

@Zoloo::::: Баярлалаа

@Юү нөүв ме :)::::: Ярилцлаганд шалгараад үлдвэл тэгээд л ажилдаа ороод ажилаа л сайн хийн дээ хэхэ

Юү нөүв ме :)

shuud ajildaa orohgui shdee
daalgavar ogood yavuulna
tegeel tentsvel ... kkk

Anonymous

ih zugeer site bn bayrlalaa hoishdiin ajild ni ondor amjilt husiy

Anonymous

Сайн уу

Бараг хагас сарын өмнө би нэг газарт ярилцлаганд орохд яг энэ 5 асуултыг асуусан сонсход энгийн хэрнээ яг хариулт өгөх гэсэн сандарсан шүү тэгээд тэнцээгүй ээ хэхэ. маргааш харин бас нэг газар ир ярилцлагад ор гэсэн тэгээд л урьдныхаа алдааг давтахгүй гээд нэт ухаж байсан энэ бичлэгтэй таарлаа баярлалаа. энгийн мөртлөө үнэтэй зөвөлгөө байна

Anonymous

Баярлалаа их хэрэгтэй мэдээлэл байна.

Anonymous

thanks a lot. ajil haij neg heseg anket bugluud yriltslaganuudad ni dandaa unasan da huurhii

Anonymous

thanks. yag heregtei bailaa.

Stereo April 26, 2012 at 8:46 PM

За маш их баярлалаа. Ажилд орох анкет хэрхэн зөв оновчтой бөглөх зөвлөмжийг уншаад нилээд их зүйл буруу хийснээ ойлгож засаж бөглөсөн харин одоо ярилцлаганд дуудвал маш их давуу талтай боллоо. Баярлалаа!!! :D

suvdaa

bayarlalaa.chamd ajiliin amjilt husei, uur olon zuwluguu oruulaarai

Post a Comment

Блогтоо мэдээ нийтлэхдээ өөрийн бодол, өөрийн үгээр өөрийн санааг бичдэг билээ. Мэдээ таалагдсан бол сэтгэгдэл үлдээхээ мартуузай :)

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL эсвэл Anonymous гэсэнийг сонгон бичвэл хялбар байх болно.