2010-09-19

Tax - Татвар төлөхөд анхаарах зүйлс олон байдаг юм байна

Би аливаа бараа таваарыг Монгол руу оруулж ирэхэд гаалийн татварт нь нийт үнийн дүнгийн 15 хувийг төлдөг л гэж боддог байлаа. Хаанаас ч билээ ингэж уншиж байсан юм. Найз маань нэгэн төрөлийн барааг их хямдаар олж чадсан юм. Ингээд Гаалиар оруулахад нийт үнийн дүнгийн 15 хувиар л татварийг төлөх байх гэсэн бодолтой явлаа. Бид 2 рентгэн дээр татвараа бодуултал хэлсэн үнийг сонсоод цус харвахаа шахсан

Ингээд гадаад худалдаа, гаалийн татвар дээр олж авсан бяцхан туршлагаасаа Монгол нөхөддөө хуваалцана аа. Магадгүй та хэзээ нэгэн цагт ямар нэг бараа таваар гадаадаас оруулж ирэх санаатай бол хэрэг болох байхаа.

Яагаад татвар ийм өндөр гарч байгаа учир начирыг асуутал та 2 энэ бараагаа хэлээд байгаа үнээрээ авсан гэх ямар ч баталгаа алга. Тиймээс энэ барааг чинь улсаас тогтоосон үнээр үнэлж татварийг ч мөн улсаас тогтоосон журамаар гаргадаг гэлээ. Тийм учираас улсаас тогтоосон журамын дагуу тонн дутамд нь 260 юанаар татвар ноогдуулна гэв.

Бид 2т нөгөө муу хужаа үйлдвэрийн салбар дэлгүүрээс авсан хужаа бичигтэй падаан л байлаа. Тэр падааныг харуулаад баталгаа нь энэ байна үнийн дүнгийн 15 хувиар төлөх ёстой хуулийн дагуу татвараа төлнө гээд хэлцэн чинь нөгөө гаалийн байцаагч саваад уначихлаа. Одоо бодход миний ч инээд хүрэх шиг хэхэ.

За хүүхдүүд минь наад муу падааныг чинь хэн ч хаанаас ч олж чадна. Ийм зүйл баталгаа болдоггүй юмаа. Хэд хэдэн бүрдүүлэх бичиг баримт байдаг юм.
 - Олон улсын худалдааны стандартын дагуу хийгдсэн гэрээ хэлцэл
 - Танай кампаны данснаас тухайн бараагаа авч байгаа компаны данс руу орж буй мөнгөний 
   баримт буюу гифтанз

гэх мэт тухайн үнээр авсан гэдэгийг батлах даацтай баримтууд хэрэгтэй. Эдгээрээс аль нэг нь байгаа үед л авсан үнийн дүнгийн 15 хувиараа бодож татвараа төлдөг юм гэж сургаал айлдлаа.

Мөн улсаас 3 сар тутам барааны үнийн судалгаа хийдэг гэнэ. Эндээсээ ямар бараанд хэдэн төгрөгний татвар ноогдуулахаа гаргадаг юм байна.
Хэдээр авсанаа батлах даацтай баримт бүрдүүлээгүй тохиолдолд улсын журамаар татварийг ийнхүү ноогдуулдаг юм даа хэмээн үнэт мэдээлэлүүдийг бидэнд өглөө.

Энэ бодлогоор татварыг хэт багаар тодорхойлуулах, татварийг нуун дарагдуулах зэрэгүүдээс сэргийлдэг юм байна.

Тухайн үед нөгөө анги болох олон улсын худалдааны ангийхнийг учиргүй их үгүйлж билээ. Тэдний мэрэгжилийн мөн чанарыг тэгхэд л ойлгосон доо. Аливаа худалдаа наймааг хийхээс өмнө сайтар судалж стандартын дагуу гэрээ хэлцэлийг хийж татвар татаасын хамгийн боломжит хувилбарыг төлөвлөж байгууллагийнхаа хувьд хамгийн таатай нөхцөл байдалыг бий болгох нь тэдний үүрэг ажээ.

Би ч нэг их сүртэй алдаад шатсан юм байхгүй л дээ. Харин ч сайхан туршлага боллоо. Найзын маань ажилладаг компани л төлөвлөж байснаасаа хэд дахин илүү зардал гаргасан даа хөөрхий.

Ахин хэзээ нэгэн цагт хил дамнасан худалдаанд гар бие оролцвол маш их зүйл дээр анхаарнаа. Дансаар гүйлгээ хийхэд хэдэн хувь шимтгэл төлж байна энээ тэрээгээс авхуулаад тэр олон улсын стандартын дагуух худалдааны гэрээ хэлцэлийг нь хүртэл судалнаа.

8 comments

miracle

Их хэрэгтэй мэдээлэл байна шүү нээрээ л би ч гсн 15н %-ын л татвар төлдөг гэж бодож байсан шд тэгүүл бас албан ёсны баримтууд хэрэгтэйм байна л даа. Тэхдээ нээрээ цаад дэлгүүрээс нь бараа авахад өгдөг талон байдаг ш дээ тэр нь баталгаат баримт болж чадах юм байхдаа

vlmedeh September 19, 2010 at 5:52 AM

Цаад дэлгүүрээс авсан Монголоор бол падан гэх юм даа, тэр бичигийг тоодгүйн байналээ. ХЭн ч ийм бичиг үйлдэж чадна гээд.

Anonymous

Tanita.blog.gogo.mn-iin admin bna ta nadad tusalj bolno gesen uchir blogd web sitted chin orj irlee yaj holboo barih ve?

vlmedeh

Танита::::: vlmedne@yahoo.com адд хийгээд асуух зүйлээ асуугаарай. Мэддэг л зүйл бол хэлж өгнөө

Anonymous

sainuu vlmedehe bi chinii blogiig unshih durtai negen chinii ajiliin holbootoi niitlelees chin ih yum medej avsan shuu teged bas amjilttai ajild orson ushuu ih heregtei medeelel bichij bgarai tnx

vlmedeh September 19, 2010 at 9:07 PM

Anonymous:::: Миний нийтлэлүүд нэг ч гэсэн хүнд тус болсонд баяртай байнаа. Амжилт

Anonymous

blogoor chin anh uda zochilz bna. er ni bol mash ih taalagdlaa. sain medeelel ih oruulj bgarai. dandaa zochilj bh bolnoo. tnx.

Mimi November 5, 2010 at 12:13 AM

хэрэгтэй мэдээлэл байна.баярлалаа

Post a Comment

Блогтоо мэдээ нийтлэхдээ өөрийн бодол, өөрийн үгээр өөрийн санааг бичдэг билээ. Мэдээ таалагдсан бол сэтгэгдэл үлдээхээ мартуузай :)

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL эсвэл Anonymous гэсэнийг сонгон бичвэл хялбар байх болно.