2010-09-05

Миний Монгол

Японоос ирсэн хүн ярьлаа. Японд цагаан оймстойгоо зам дээгүүр гүйхэд бараг л харлаж хир болдоггүй тийм л цэвэрхэн байдаг гэнэ. Мөн хүн ард нь яг таг цагаа барина, ганц минут ч хоцордоггүй, манайхад хажууд нь үнэн бүтэхгүй гэнэ. Тэгээд үргэлжлүүлэн нөгөө л хүн бүхний ярьдаг Монголд бүтэхгүйнээ хэрэг алга, ийм ч түгжрээ тийм ч бохир заваан,  хаа сайгүй ялзрал гээд л ярив.

Мөн АНУ ын юу ч гэлээ дээ нэг далайн эрэг дээр амарч байгаад ирсэн нөхөр ярьж байна:  Тэнд байхад цагаан сорочиктой өдөржин явхад ерөөсөө хир болдоггүй гэтэл Монголд хэрэг алгаа цаг яваад л тоос шороондоо дарагдаж байна.


Би блог хөтөлдөг маш олон хүн Монголын дорой, ялзарсан байдалын талаар бичсэнийг уншссан. Бүгд л шүүмжилж бүтэхгүй болохгүй байгаа зүйлсийг хурцаар бичсэн байдаг. Тэднийг буруутгах аргагүй л дээ. Учир тэдний зөв байдаг. 

Харин би энэ бичлэгтээ Монгол дахь болохгүй бүтэхгүй байгаа зүйлсийг арай өөр өнцөгөөс харж, зарим нэг яахын аргагүй шалтгаануудыг бичихийг хичээлээ.

- Яагаад Монголд цагаан сорочик дорхноо хир болоопд байнаа. За тэгээд зам дээгүүр цагаан оймстой гүйх талаар бодохын ч хэрэггүй. 
+ Яагаад гэвэл Монгол маань далайн ганц ч гарцгүй. Далайгаас хичнээн км алс билээ. Тэр Арлын Япон АНУ ын эрэг шиг чийглэг усархаг уур амьсгалгүй шүү дээ. Цөлөрхөг, хуурай, чийггүй ийм л бүсийн орон.  

-Яагаад Япончууд цагийг яг таг баримталж байна?  Гэтэл бид энэ тал  дээр хэрэг алгаа

+ Улаанбаатарыг сая давсан хүн амтай том хот болно гэдэгийг өвөг дээдэс минь тооцоолоогүй нь буруу ч тэднийг би хэзээ ч буруутгахгүй. Яагаад гэвэл Улаан баатарыг анх бүтээн байгуулахад Монгол улс дайн дажин, дарлалаас гараад удаагүй, хорвоо ертөнцөөс мэдээлэлээр тасарсан, юун тэр хот төлөвлөлт, менежменттэй манатай хүнд нөхцөл байдалд байсан юм. Хүн ам гэхэд л  хэдхэн 100н мянгаар тоологдож байсан. Өдий  зэрэгтэй хот барьсан нь яамай.
Хот маань сүүлийн үед  ачаалалаа дийлэхгүйн улмаас замын түгжрээ гэх мэт олон шалтгаанаас болж цагтаа очье гэж хичнээн хүсээд ч хоцрох тохиолдол олон гардаг. 
Сүүлийн үед хот төлөвлөлт, бодлогийн чанартай их олон зүйл хийгдэж байгаа. Бид удахгүй энэ асуудалыг шийднэ гэдэгт итгэдэг. 
Япончуудын зам нь түгжрээ бага. Яагаад гэвэл тэдэнд метро байдаг. Метро нь яааг цагын хуваарийн дагуу зогсоолууд дээрээ зогсдог. Ийм болохоор л япончууд цагийг яс барьдаг. За би 17 минутын дараа очно гэж бат хэлдэг. Суусан метро нь  яг 17 минутын дараа болзсон газар очих нь тодорхой найдвартай учираас. 

- Яагаад эмнэлэг, боловсорлын салбар ийм хангалтгүй байна вэ?
+ Монгол улс ардчилалын давалгаанд автах тэр л үед олон салбарт доголдол гарч маш хүнд хэцүү цагтай нүүр тудсан. Бүх зүйл бүх систем орвонгоороо эргэснээр улс маань маш ядуу болсон. Энэ байдлаас болж эрүүл мэнд, боловсорлын болон бусад бүхий л салбарт олигтой хөрөнгө зарцуулж чадаагүй. Улсын ажилтануудын цалин үнэхээр өрөвдөлтөй гэмээр бага байсан.  Олон багш олон эмч амьдархын тулд гар хардаг болсон. Ингээд л эдгээр салбарууд муу нэр зүүж эхэлсэн. 
Та анзаардаг уу. 3н жилын өмнө эмнэлгийн салбар ямар байлаа. Харин одоо ямар байна. Миний бодолоор маш ахицтай байгаа. Бага багаар дээрдээд л байгаа. Одооны 10н жилынхан ямар айхтар болсныг би мөн анзаарсан. Үзэж байгаа хичээлүүд хүртэл барууны жишигт дөхсөн байналээ. Монгол улс хөгжсөөр байна. Удахгүй улсын ажилтанудын хангамж цалин нэмэгдэх гэж байна. Учир нь одоо Монгол улс нэг үе ээ бодвол чадалтай болсон. 

Би одооны залуусыг ухамсартай чадвартай болж байгаад их баяртай байдаг. Хэдхээн жилийн дараа энэ төрийн албанд бидны үеийнхан зонхилж, харьцааны соёл, бусдыг хүндрүүлэхгүй байх, хүнд суртал гаргахгүй байх зэрэг маш таатай үйлчилгээг ард түмэндээ хүргэнэ. Учир нь залуус бид төрийн албан хаагчидын хүнд суртал гээчийг биеэрээ амсаж, тэднийг шүүмжилж энэ хүрсэн. Өөрсдийн үе ээ ирхээр энэ байдалийг халах болно гэдэгт би итгэлтэй байна. 


Монгол улсын жилын төсөв жил ирэх бүр нэмэгдэж байгаа. Манай төсвийн ихэнх хэсэгийг бүрдүүлж байдаг зэсийн үнэ уналтын үе ээ ардаа орхилоо. Удахгүй Монгол улсын төсөв зөвхөн зэс болон татварын орлогоос гадна маш олон хүчин зүйлсээс санхүүждэг болно. Одоо хэрэгжээд байгаа энэ олон уул уурхайн төсөлүүд үр өгөөжээ өгөх ойртсоор байна.

Сайн сайхан ирээдүй тун удахгүй. 2014 он гэхэд...

12 comments

Uuganaa September 5, 2010 at 10:36 PM

Цаг баридагүй хүмүүст ёстой дургүй шүү. 1 газар албатай юм шиг улзы гэчээд алга болчно. хэхэхэ

Mercy September 6, 2010 at 12:12 PM

За тэр цаг барилт бол дэндүү л дөө...

энэ эмнэлгийн тал дээр бол эсрэг байр суурьтай байнөө би хаана ч хэлнэ хэнд ч хэлнэ.:р
Тэгээд бас юу ш дээ хө. Дүүргийн эмнэлэгт өгсөн шинжилгээний хариу буруу гардаг.
Буруу буюу худлаа гардаг.
Өндөр үнэтэй, үнэ нь гайгүй эмнэлэгүүдэд нь шинжилгээний хариу нь үнэн гардаг... :(


Нэг зүйлийн тухайд: гадны өндөр хөгжилтэй орнуудаас маш их хэмжээний хөрөнгө оруулалт, буцалтгүй тусламжууд их ирдэг монголд.
Нэг тодхон жишээ дурдвал: Одоогоос 3н жилийн өмнө клиникийн 1-р эмнэлэгт Австри улсаас тусламж үзүүлж сэхээн амьдруулах тасгийн багаж хэрэгслийг тэр чигээр нь цоо шинэ болгож өгсөн.
Одоо байхгүй л болов уу? гэж бодож байна...
Тухайн үедээ 2 ч билүү дээ багаж нь алга болж байсныг би сайн санаж байна.
Тэгсэн сүүлд нь нөгөө том профессор нь хувийн эмнэлэгтээ аваачаад зоочихсон өндөр үнэтэйгээр шинжилгээ хийж байгааг нь мэдсэн дээ... Энэ мэтээр асуудал зөндөө байгаа.
Гэхдээ Үлмэдэх ээ, монголоо муулах гэсэнгүй. Зүгээр л байгаа байдлыг мэдэрсэн биеийн зүгээс бичлээ.
Чи сайхан бодлоор сайн сайхан зүйлсийн тухай бичжээ. Уншихад урамтай сайхан л байна.
Харин нөгөө чепакууд нь дээгүүр доогуур идээд уугаад хувьдаа завшчихгүй л бол шүү дээ. (о_О)

Монголын ирээдүйн залуус хөгжиж байгааг бид нүдээрээ харж, чихээрээ сонсож, биеэрээ мэдэрч байна.
PS: энэ муухай авилгачдыг яаалтай вэээ??? бүгдийн пуудаад, пуудаад өгхиймсан...

vlmedeh September 6, 2010 at 9:18 PM

Мангаа::::: Хэхэ манай багш хүртэл замаас болж дандаа хоцордог байсан шд.

Энэрэлт::::: Эмнэлгийн салбар одоо муу нь үнээн. Би 3н жилийн өмнө эмнэлэгт хэвтэж байсын. Тэр үед бүүр муу байлаа. Одоо арай дээрдсэн тоног төхөөрөмж хөөрхий бага зэрэг сайжирсан байналээ. Удахгүй бүүр сайжирна гэж итгээл байгаа хэхэ.

Uuganaa September 7, 2010 at 5:52 AM

Tsag baridagvi yawdlaas bolj bolzoond ch yawax dvrgvi bolj bna. Xexe.

Naiz nartaigaa end tend uulzxaar bolno. Xojigdood irxeer (20, 30 minut bol tooxgvisht. 1,2 tsagiin daraa irne) ni xelxeer. Mongolchuud ugaasaa tsag baridgvi gj soliordiin. Bi ch bas mongol sht.

Anonymous

За тэр цаг барихын хувьд бол ер нь эхэлж очсон нь удаан хүлээнэ гээд баридгүйм биш үү? Би хэдэн найзуудтайгаа уулзах гээд очихоор Дор хаяж цаг болдог. ТЭгээд Цагын дараагаас эхлээд 10 5н минутын зайтай цувсаар нэг юм 2цагын дараа ирж байна лээ.

miracle

Тэр цаг барьдаггүй бол хувь хүний өөрийнх нь зан чанараас л болж байгаа шт. Бөглөрөлтэй байгааг мэдсээр байж тулгаж гарч байгаам чинь. Үнэхээр л уулзах гэж байгаа хүнээ хүндлээд цагтаа очно гэж хичээсэн бол цагтаа очих бүрэн боломжтой. Би лав хүнтэй уулзана гэчээд яг цагтаа очноо л гсн бол цагтаа очдог. Угаасаа цаг барьдаггүй нөхдүүдтэй уулзахдаа бол адилхан л хоцорч очдог тэхээр энэ бол хүмүүсийн өөрийнх нь зан чанараас болж байгаа хэрэг. Тэгээд бас энэ гадаад явчаад монголыг муулаад байдаг хүмүүсийг нээрээ ойлгохгүймаа тэр гадаадын сайхан сайхан улсууд чинь анх үүсэхдээ л тийм сайхан замтай барилга байгууламжтай үүсчээгүй шд. Тэрийг чинь тэр улсын хүн ард нь л бүтээсэн байгаа тэгтэл манайхан Монголыгоо гоё сайхан болгоход ганц ч хуруугаа оролцуулахгүй байж л муулаад байдаг. Хэн монголыг тэр улсууд шиг гоё болгох ёстойн уул нь бид л баймаар. Тэгтэл хаашаа юм тэр хүмүүсийг авчирч гоё болгуулчихаад өөрөө алхаж явмаар байгаамуу хаашаа юм. Ядаж тэгж ярьж байгаа улсууд нь хогоо шүлсээ хаяхгүй яваад байвал тэгээл яваандаа хөгжиж л таарна шд

Ундрал

Уучлаарай энэ блог хөтлөгч гадаадад олон жил амьдарсан юм уу? Зөв бичгийн алдаагүй бичээч ээ. Уул нь дажгүй уншууштай юм бичих юм даанч аймаар алдаатай юм уншихаар дотор муухай оргиод байна. Өөрөөс чинь болоод сэтгэдэл үлдээж байгаа хүмүүс ч хааагүй ярианы хэлээр бичээд байгааг анхааралдаа аваач эрхэмээ.

Mercy October 13, 2010 at 9:16 PM

Кк, Үлмээ... нээрэн жаахан аятайхан бич ээ!!! Нуль алдаа байна шд ;))
Яагаад анзаараагүйн бол оо...:P
PS: when u come back???

uniSen December 7, 2010 at 7:53 PM

Gehdoo Socialist niigem buyu 1990 onoos umnu deer durdsan zuis chin bugd bairandaa bailaa! 1990 onoos bugd bhgui bolchihson shdee. Ulam dordsn u gehees saijirsn zuil ogt bhgui bn

Allen December 7, 2010 at 9:34 PM

Залуус бидний үе л ирсэн ч одоогийн энэ хүнд сурталтай аппаратыг унагаж байж л бид амжилттай ажиллаж чадна. Унагана гэдэг нь хувьсгал биш шүү. Залуучууд хэдий сайн байлаа ч хэцүү аппарат руу орвол ганцаардана, эсвэл уусна. Тэгэхээр бодит байдал дээр тэр цэг үе арай л болоогүй байх. Анзаарвал миний үеийн залуучууд одоо эрх мэдэл бүхий албан тушаал дээр очиж эхэлж байна. Тэд нар л уусчихгүй хэдэн жил тэсэх хэрэгтэй. Харин бид нар ямар ч байсан дор бүрнээ ажлаа сайн хийсээр л байна, хийх ч болно. Миний хэлэх гээд байгаа санаа нь заавал сайн цагийг хүлээлгүй салбар, салбартаа шинэлэг сэтгэлгээгээр ажиллацгаая.

Uyanga July 28, 2011 at 7:34 PM

ene niitlel nadad mash ih taalagdlaa, dandaa bolohgui butehgui gej ymiig haraar budaj busdiig shuumjilsen uuruu yu ch hiidgui humuus ih olon bolson bsan. yu ch hiisen hezee ch sanaand n niitsdeggui urgelj ymiig golj uulj shuumjilj bdag muuhai har energytei humuus olon bolson bn

Anonymous

ene medeeg niitelsen hund talarhaj bna buh zuiliig gegeelgeer harj bchsend.Buhii l zuiliig gegeelgeer haran oyun uhaandaa gol ni urguulan bdoj tosoolj zow hariug olohin toloo hicheeh heregtei humuus ni zaluuchuud bid yum shuu gj zaluuchuudaa utialj bna eh orniihoo hogjliin toloo ireeduin ur huuhdiin oorsdiin saihan amidraliin toloo uragshaa!!!!

Post a Comment

Блогтоо мэдээ нийтлэхдээ өөрийн бодол, өөрийн үгээр өөрийн санааг бичдэг билээ. Мэдээ таалагдсан бол сэтгэгдэл үлдээхээ мартуузай :)

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL эсвэл Anonymous гэсэнийг сонгон бичвэл хялбар байх болно.