2010-09-26

Далд гэмт хэрэг

Ломбард ажиллуулдаг нэг эмэгтэй байсхийгээд хэд хэдэн хүний иргэний үнэмлэх барьчихсан,. нэг л их бичиг баримт хөөцөлдсөн өргөдөл бичсэн хүн явдаг байв. Их л айхтар ажил хөөцөлдсөн ажилтай хүн бололтой гэж харсан хүн бодмоор. Тэгсэн саяхан учиры нь олсон. Тэр ломбард нь хүмүүсийн иргэний үнэмлэхийг давхар авдаг юм шиг байгаан. Хүмүүсийн иргэний үнэмлэхийг ашиглан муухай гэмт хэрэг үйлддэг байжээ.


Монгол улсад нэг хүн 0,07 га газар авах эрхтэй, хуультай. Хүн их том газар авахын тулд олон хүний нэр дээр авах ёстой байдаг юм байна. Хэн нэгэний том газарын төлөө гөнөө муу ломбарданд байгаа үнэмлэхүүдийг ашигладаг байжээ. Ломбардны хүүхэн худлаа гарын үсэгтэй баахан хүний өмнөөс өргөдөл бичээд л иргэний үнэмлэхүүлийг харуулаад л жоохон хөөцөлдөөд их том том газар авдаг байж. Ингээд газарын бүх бичиг баримтаа авсны дараа нөгөө газараа санаатайгаар 2 гурван хүний гар дамжуулж шилжүүлнэ. Нөгөө үнэмлэхний эзэд хожим хөөцөлдөж ирвэл төөрөгдүүлэхийн тулд ингэдэг байна. Эцэст нь нөгөө сайхан том газараа мөнгөтөй хүмүүст өндөр үнээр худалддаг ажээ.

Хамгийн аймар нь өөрийнх нь эрхээр газар авчихсан гэдэгийг мэдэх ч үгүй яваа хүмүүс хэзээ нэгэн цагт газар аа авахаар хөөцөлдөх байх. Тэр үед газар авах эрх ч байхгүй гэмт хэрэгтэнг олж ч чадахгүй зүгээр л хохирогч болоод үлддэг байна.

Зөвхөн ломбардныхан ч биш өөр бусад иргэний үнэмлэх барьцаа болгон авдаг олон газарууд байдаг шүү дээ. Ер нь өөрийн иргэний үнэмлэхийг бусдад эзэмшүүлэхээс аль болох татгалзаж байх хэрэгтэй шүү.


8 comments

vlmedeh September 26, 2010 at 8:35 PM

Тэр муу эмэгтэйг зааж, барьж өгнө өө. Ахын минь найз хүртэл хохирогч болчихсон явна лээ. Золиг чинь яах гэж тэр ломбардтай орооцолддог байна аа

Mercy September 26, 2010 at 8:41 PM

Хмм, одоо ч ийм үл бүтэх юмнууд зөндөө байгаашд. Иргэний үнэмлэхийг нь ашиглаад гадаадруу хүртэл гарчихсан тохиолдол бодит жишээ зөндөө байдаг..=[

Anonymous

Энэ хүмүүст зөвлөхөд ломбарднаас хол явах хэрэгтэй гэж зөвлий дөө. Нилээн хэдэн утас ломбарданд бэлэглэж байлаа шт. Оюутан байхдаа.

vlmedeh September 27, 2010 at 12:09 AM

Mercy::::: Нээрээ бас гадаад руу явчихсан байдаг шд. Хүмүүс нээрээ муухай байгаан шүү

Anonymous::::: Хэлээд юу гэх вэ. Ломбардтай нэг орооцолдчихвол хар мөртөй байдаг гэсэн

miracle

хөөх бүр тэгээд хамаагүй газрыг нь өгчдиймүү би одоо газраа ч аваагүй явжийгаа шд мэдмээрийн байна даа

Anonymous

Iimerhuu hulhi yumnuud zondoo zondoo. zarim 1 ni tusalsnii hariud hun hulhidah yumaa. ajild orhoosoo omno tur zuur 3 sar ajil hiisiin. ajiliinhaa hund 1 sariinhaa tsaling hulhiduultsan. ter baagiid mongonii hereg bolood bna gheer ni mongoo ogtsiin. tegsen muu nowsh chin yapon yawtsan bna lee.

U know me :)

Ёстой хүний санаанд оромгүй юмаа золиг гэж...
Энэ нийтлэлийг чинь уншсандаа баяртай байна :)
Мэддэггүй хүнүүст цааш нь дамжууллаа шүү ЗОХИОГЧ-ийн эрхэнд халдсан хэрэг болохгүй биздээ :P

vlmedeh February 6, 2011 at 10:11 PM

@miracle::::: Харин тиймээ муухай байгаа биздээ.

@Anonymous::::: Хогийн баагий вэ. Исто нэг муухай хүн байна даа.

@U know me :)::::: ХЭхэ дамжуул дамжуул. Зохиогчийн эрх гэхгүй ээ хэхэ. Хүмүүст хүргэж байх тусмаа л сайн.

Post a Comment

Блогтоо мэдээ нийтлэхдээ өөрийн бодол, өөрийн үгээр өөрийн санааг бичдэг билээ. Мэдээ таалагдсан бол сэтгэгдэл үлдээхээ мартуузай :)

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL эсвэл Anonymous гэсэнийг сонгон бичвэл хялбар байх болно.