2010-11-25

Ээддээ энэ интернэт маркетинг уу...

Нэгэн дэлгүүр байжээ. Дэлгүүрийн эзэн дэлгүүртээ өөрийн гэсэн вэб сайт хийлгэв. Энэ үйл явпал Үлмэдэхэд их сонирхолтой санагдаад болдоггүй. Энэ гайхал дэлгүүрийн эзэн яагаад өөрийн гэсэн вэб хуудас хийлгэв? Тэр борлуулалт болон нэр хүндээ өсгөх гэж, дэлгүүрээ сурталчилж, танилцуулах гэж вэб хуудас хийсэн юм болов уу? айн. Энч одоо юу болж байна.



Үлмэдэх таньж мэдэх гэсэн бяцхан аяныг эхлүүлж уншиж судалж, чадварлаг боловсролтой хүмүүстэй ярилцаж учирыг олох гэж хичээснээр бяцхан үр дүнд хүрч их том зүйлийг ойлгож авчээ.

Бодоод байсан чинь бидны амьдарч байгаа үе соцализмын үе ээс тэс ондоо болчихож. Хүмүүсийн боловсрол, мэдлэг чадвар ямар ч айхтар болоов. Завтай хүн ч ховор болж дээ. Компютер, интернэт ашигладаггүй хүн ч ховор болж. Аргагүй шүү дээ эдэнгүйгээр ажил явахгүй байгаа юм чинь.

За одоо нөгөө дэлгүүрийн вэб сайтынхаа асуудал руу оръё. Ардчилсан нийгмийг дагаад худалдаа үйлчилгээний салбарт нэгэн хууль бий болчихож. “Хэрэглэгч бол хаан” гэсэн хууль. Энэнийг дэлгүүрийн эзэн сайн мэддэг, ойлгодог байж л дээ.

Ингээд л орчин цагийн мэдлэгтэй, чадвартай, завгүй хүмүүсийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж дэлгүүрийн эзэн вэб сайт хийлгэсэн юм байна. Тэд гэрээсээ, тэр ч байтугай ажилаасаа ч өөрийн хайж байгаа хэрэгтэй бараагаа дэлгүүрийн вэб сайтаар дамжуулаад олоод авах нь байна шүү дээ. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн алтан цагийг хэмнэх гэж, ажил удалгүй хялбарчилах гэж вэб сайт хийлгэсэн аж. Дэлгүүрийн хувьд хэрэглэгч хаан гэсэн хуульд нийцсэн их сайхан нүдээ олсон үйл явдал болсон аж.

Хамгийн гайхамшигтай нь удалгүй дэлгүүрийн эзний төсөөлж ч байгаагүй сайхан сайхан үйл явдалууд ар араасаа цуврав. Урьд цагт дэлгүүрт өдөрт 100н хүн ордог байсан юмсанж.

Вэб сайтыг нь хийж, мөн тухайн дэлгүүрийн интернэт маркетинийг нь хийж гүйцэлдүүлсэн компани ажилаа мэддэг их сайн компани байж л дээ. Ингээд сайн шийдэлтэй, мөн хайлтын систэмд хамгийн түрүүнд гарч ирдэг зэрэг олон давуу талуудаас нь улбаалаад дэлгүүрийн вэб сайтаар өдөрт 1000 хүн ордог болов. тэднээс бараа захиалах нь захиалж, сайтаар дамжуулан дэлгүүрт ирэх нэг нь ирж, үр дүнд нь борлуулалт эрс нэмэгдвээ.

Дэлгүүрийн эзэн өвгөн баас их сэрэглээн. Өдөрт 1000н хүн ордог болсон сайтдаа олон урамшуулал заралдаг болов. Энэ цамц, энэ өмд тэдэн төгрөг болж хямдарлаа. А гэхдээ энэ хямдрал зөвхөн дэлгүүрт ирж үйлчлүүлсэн тохиолдолд л хүчинтэй гэх мэт сурталчилгааг сайтдаа байрлуулдаг болов. 

Би тэгхээр нь нэг өмд авах санаатай яваад очвоо. Хаалгаар ороол нөгөө өмдөө хайж гарлаа. Өмд маань бусад хямдарсан барааны хамт тээр тэр буланд байнаа. Өмдөндөө хүрэхийн тулд би шинэ стийлтэй дажгүй бараанууд дундуур явж байгаа байхгүй юу. Эзэн өвгөн их сэргэлээн. Хаана юу байрлуулхаа сайн мэдээд байгаан. Бас болоогүй ээ хажуугаар нь  нэг тийм хөөрхөөн хэмнэлтэй ая яваад байнаа. Тэр аяных нь хэмнэл нь нэг тйимэрхүү "♫АВ♫, ♫АВ♫, ♫АВаад бай♫" гэсэн хэмнэлтэй. Сэргэлэн нь дэндчихсэн өвгөн шүү. Хэд хэдэн бараан дээр нүд тусаад, тухайн үед мөнгөгүйн улмаас дараа заавал эргэж ирнээ гэж хэлээд өнөөх өмдөө аваад гарсийшд.

Дэлгүүрийн эзэн вэб сайт хийлгэснээр Үлмэдэх нэгэн зүйлийг маш сайн ойлгож авсан юм. Хэрвээ интернэт маркетингийг зөв оновчтой хийж чадвал ямар гайхалтай үр дүнд хүрч болдогийг ойлгосон. Аа тийн бас, дэлгүүрийн эзнийг шаггүй эр байна шүү гэж үнэлдэг болж гэнэ.

Мэдээллийн эх сурвалж Эми Үлмэдэх 2 ын харилцан яриа.

9 comments

Төрөө November 25, 2010 at 12:19 PM

хэхэ сэргэлэн дэлгүүрийн эзэн байна

зөв маркетинг ашиглаж чадвал ямар ч юманд амжилтанд хүрж чадна

хэхэ тэр эх сурвалж хэхэ

Nami November 25, 2010 at 1:59 PM

Hogjiltoi zohiomj baina hehehe. Hugjimiin hemnel ni hurtel tiim baihdaa yahaw dee hehe. Uwgun ezen mundag bainaa.

Зочин

Хаха солиотой юм бичдэг гэр шүү. Залуу минь блог чинь дажгүй байнаа амжилт

bebe November 25, 2010 at 11:16 PM

saihan niitlel bn. hudaldaa hiij bgaa hun iiim l bh heregtei shdee te

vlmedeh November 26, 2010 at 3:04 AM

Шилжилт:::кк бяцхан хөгжилтөй ярианаас энэ нийтлэл үүссэн.

Nami:::Өвгөнөөс сурах зүйл их байгаамаа харин хэхэ.

Зочин:::Баярлалаа

Бэбэ::: Хэхэ баярлалаа. Худалдаа хийж байгаа хүн ийм л байх хэрэгтэй хэхэ.

emi

:P say l unshlaa

Businessman

CHi yaag minii boddogiig bichsen baina. 2uulaa ih adilhan setgedeg baih.

Anonymous

setgedegdee bish shuu dee onoldoo iim baidima

Anonymous

тэр өвгөний дэлгүүр веб юрл-ийг үзмээр байна.

Post a Comment

Блогтоо мэдээ нийтлэхдээ өөрийн бодол, өөрийн үгээр өөрийн санааг бичдэг билээ. Мэдээ таалагдсан бол сэтгэгдэл үлдээхээ мартуузай :)

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL эсвэл Anonymous гэсэнийг сонгон бичвэл хялбар байх болно.