2011-06-13

Ажилд орох ярилцлагад ороход зөвлөмж

Сайн байцгаана уу.


Монгол улсын хэмжээнд ажилгүйдлийн тоо өмнөх оны энэ үетэй харьцуулахад ихэссэн судалгаа гарсан байх юм. Болдогсон бол бүгдээрээ ажилтай, сайн сайхан амьдрах юмсан.

Оюутан залуус маань дөнгөж төгсөөд ид ажил хайж эхэлж байгаа. Энэ үетэй уялдуулаад нэг нийтлэл бичихийг зорилоо.

Энэ талаар нэг нийтлэл урьд бичиж байлаа. Та цаг завтай бол өмнөх нийтлэлийг бас уншаарай. Бяцхан уялдаа холбоо байгаа. Энд дарж өмнөх нийтлэлийг уншина уу.

Өмнөх нийтлэлийг уншсан бол одоо нэмээд хэдэн чухал зүйл сануулъя. Сүүлийн жилүүдэд Монгол улсад хүний нөөцийн бодлого маш сайн хөгжиж байна. Үүнийгээ дагаад ажилтан сонгон шалгаруулах явц, ярилцлагад асуух асуултууд маш чанартай, магадгүй гэнэтийн хүнд болсоор байна. 

Иймээс та ярилцлага болохоос өмнө хэд хэдэн асуултад зайлшгүй бэлдсэн байх хэрэгтэй. Би өөрийн болон, найз нөхдийн туршлага дээрээс тулгуурлан зарим нэг асуултыг бичье.

- амьдралдаа үйлдэж байсан хамгийн бахархмаар үйлдэл тань?
- амьдралдаа хийж байсан хамгийн risk тэй алхам тань?
- та өөрийн сэтгэлдээ юуг хамгийн ихээр тээж явдаг вэ?

За иймэрхүү гэнэтийн асуултууд орж ирж байна.

Хариулт тань маш чухал. Тухайлбал эхний асуулт дээр хариултыг хамтдаа бодоцгооё. 
Цаагуураа өөрийгөө боломжын чадварлаг нэгэн гэдгээ илтгэсэн хариулт хэлж чадвал их сайн. 

Үл ялиг бодолхийлж байгаад : Намайг 2 - р күрсэд байхад надад нэг сонголт гарч ирсэн юм. Нэг гадаад иргэнтэй хамт орон нутагт нэг сар амьдрах. Тухайн үед би хичээлээ цалгардуулаад хэлээ сайжруулах уу, эсвэл хичээлээ хийгээд энэ боломжийг алгасах уу гэсэн сонголттой тулсан. Би хичээлээ нөхөж хийж чадна гэж итгээд нөгөө хүнтэй хамт явсан. Энэ маань ч зөв шийдвэр  болж миний ярианы чадвар мэдэгдэхүйц сайжирч, мөн би бүх хичээлээ нөхөж дүнгүүдээ гаргаж чадсан. Энэ л миний хийсэн хамгийн рисктэй алхам юм шиг байна.

Иймэрхүү хариулт байвал тун боломжийн байна. Гэхдээ хамгийн гол нь худлаа хэлж болохгүй. Өөрийн түүхийг сайн бодож байгаад зөв хариултыг бодож олоорой.

Энэ мэтчилэн хүнд гэж бодож байгаа асуултууддаа хамгийн зөв хариултуудыг сайтар бодож бэлдсэний эцэст ярилцлагадаа ороорой. Мөн ярилцлага болохоос өмнө найз нөхдөөсөө тусламж хүсэж харилцан ярилцаж бэлдэж болно. Ингэснээр сандрал бага зэрэг арилж, арай илүү чөлөөтэй болох болно. Энэ арга надад үр дүнгээ өгсөн. Нэг найз маань ярилцлагын өмнө ирж надаас яг л хүний нөөцийн менежер шиг асууж эхэлж байж билээ. 

Танд амжилт хүсье. Хичээнгүйлэн бэлдэж төлөвлөсөн зүйл үргэлж үр дүнгээ өгдөг юм шүү. Сайн бэлд сайн төлөвлө.

8 comments

Anonymous

Bayarlalaa vlmedeh ee, Blogtoo medee nemsend bayarlaj baina, odoo ingeed hutluud baigaarai. Amjilt.

Mr Uranbold July 2, 2011 at 12:52 AM

Ёстой хэрэгтэй мэдээлэл байна. Өмнөх мэдээнүүд чинь бүүр янзтай болжээ. Надад үр дүнгээ өгвөл эргэж орж ирж сэтгэгдэл бичнээ. Ихийг мэддэг үл мэдэх байна шүү... хэхэ

Goyo

Dajgui shuu. Goyo niitlel bainaa. Ahiad iim yumnuud olnoog bicheerei

Anonymous

Yariltsgaland oroh geed haij bgd olloo
Uneheer heregtei medeelel bna Bayarlalaa
Bi bol beldej medekhgui bultiiguud l davhiad ochikh bj shuu.

Anonymous

mash ih bayarlalaa

Anonymous

баярлалаа

Anonymous

mash ih bayrlalaa

Anonymous

Баярлалаа

Post a Comment

Блогтоо мэдээ нийтлэхдээ өөрийн бодол, өөрийн үгээр өөрийн санааг бичдэг билээ. Мэдээ таалагдсан бол сэтгэгдэл үлдээхээ мартуузай :)

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL эсвэл Anonymous гэсэнийг сонгон бичвэл хялбар байх болно.