2011-10-19

Эргэн дурссан чинь сонин байна шүү кк



10 жилд байхад 1000 төгрөгөөр 3-уулаа дажгүй шиг хооллочихдог байлаа. Гурав, гурван пирожки нэг 100 ын ундаа аваад л, амтархан иддэг байв кк.
Одоо 10 000  -д гурвуулаа хооллоход бэрх болж

    
Автобусанд зорчих тасалбарын үнэ хүүхэд 50 төгрөг,  том хүн 100 төгрөг байхад 1000 төгрөгөөр 2 долоо хоногийн турш хичээлдээ явдаг байлаа, Өнөөдөр ганц өдөр л явдаг болж


     Оюутан байхад сард 90 000 төгрөгийн цалин аваад цайны газар зөөгч хийдэг байлаа. Унааны мөнгө зөнгө гэж байхгү шү дэ. Найз нар орж ирээд хөөе зөөгчөө цуйван авъя гээл инээлдээл лол тэхдээ хөгжитлэй байж золиг гэж.
     Одоо тэгсэн унааны мөнгө өгнө, хоол бол хангалттай тэгээд сарын 150 000 төгрөг цалинтай гэсэн чинь ажиллах хүн олдохгү хэцүү байна гэнэ.


     Мөн оюутан байхад өдрийн 5000 аар блок хийдэг үйлдвэрт ажиллаж байлаа хоол нь 1000 хэхэ. 2 найзын хамтаар тэнд хэн удаан тэсэх ээ үзэж би хамгийн түрүүнд тэсэлгү гарч байж билээ золиг чинь.  Ямар байсныг ярих ч юм биш. Тэр тостой цооногийг бодохоор л дотор харлаж байна хэхэ.
     Өнөө үед хүмүүс их мөнгөтэй болоод байгаму, эсхүл үнэхээр ажилдаа багдахаар мөнгө юм болов уу, өдрийн 20 000, хоол унааг нь өгнө гээд барилга дээр ажиллах хүн олж чадахгүй байна гээд найз маань үгээ хэлж явна.  Ямар сайндаа ирэх жил хэдэн хужаа оруулж ирдиймү яадын гээд ярихав дээ. Мэдээж хужаа оруулж ирэхгүй л дээ.

Одоо бодоход дээр үед үнэхээр чанга байж шүү.

9 comments

Гуталчин October 19, 2011 at 9:37 AM

zalhuu l bhgui yu unen setgeltei amidralin toloo gsn zaluus 20 bitii hel 10g avaad ch hne sht

vlmedeh October 19, 2011 at 6:02 PM

хамгийн тэнэг нь цалингаараа авхаараа хэд хоног алга болчиж байгаан. Тэгээд хэд хоногийн дараа мөнгө дуусаад ирэхээр нүд ам нь хөх няц болчихсон, архи ууж ууж л ирдым шиг байгаан.

Тэхдээ л хэцүү л дээ энэ хүмүүст хэцүү л байгаа.

Dosu October 19, 2011 at 8:36 PM

oyutnuud teged soniishde zuugch enee teree gesen ajil golood hiihgui zugeer odoo neeh saihan office-d l ajilah gesen humuu bna hiij uzeegui murtluu golool

turshigch October 19, 2011 at 9:51 PM

манайхан улам л цагаан гартай болоод байгаам шиг ээ.

Mercy October 20, 2011 at 5:31 AM

Minii bodloor l doo. Manaihan tsagaan gartai boltsgooson ym shig.. Bas haaya ugui sanagddiin. Gadaad orond ochood gadaad humuusiinh ni hiihgui, ih ajildag, ajliin tsag urttai geh meteer hetsuu ajluudiig ni l hiideg. Ingeheer tsalingaasaa bas shaltgaalj bgaa l daa...
Welcome Vlmee ho. kk

Anonymous

xexe bi bas 10 jild baixdaa angiinxaa 2 oxintoi 3uulaa 1000 tugruguur xoolond ordog bailaa. 3, 3 huushuur 1 undaa xexe. saixan dursamj

vlmedeh October 20, 2011 at 9:57 PM

@ turshigch : 2 талтай л байх шиг байна.

@ Mercy : Гадаадад хүнд ажил хийж байгаа залуус маань үнэхээр хатуужлыг харуулж байгаа.

@ Anonymous : кк нөгөө 100 ийн ундаагаа яг л 3 хуваагаал жижиг жижиг аяганд хийгээд уудаг байж билээ.

Anonymous

Бараг хүн итгэхгүй байх даа ч гэх шиг. Чи өөрийгөө аль амбасын үеийн их том агаа гэж бодоод байгаа юм уу?
Тэр 100-гийн ундаа, 100-гийн хуушуур, пирожки чинь 7, 8 жилийн өмнө лав байсан л юм даг. Тийм ч эртний эд биш дээ.
Энэ 7, 8 жил магадгүй чиний насны хагас болохоор их урт хугацаа мэт санагдаж байгаа байх, хахаха...

Uuganaa June 18, 2013 at 8:28 PM

Ажлыг голоод амрыг хараад байх шиг санагддаг шд. Нэг л их цалингаа голсон нөхдүүд байдагшд.

Post a Comment

Блогтоо мэдээ нийтлэхдээ өөрийн бодол, өөрийн үгээр өөрийн санааг бичдэг билээ. Мэдээ таалагдсан бол сэтгэгдэл үлдээхээ мартуузай :)

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL эсвэл Anonymous гэсэнийг сонгон бичвэл хялбар байх болно.