2010-06-22

Scholarship - Тэтгэлэгт хамрагдаж гадаадад суралцах аргаас

Залуу хүн бүр гадаад улсад бакалавр, магистрт сурч боловсорч чадварлаг боловсон хүчин болохыг хүсдэг. Болдогсон бол сургалтын төлбөр, амьдрах өртөг, мөнгийг нь төлөөд очоод сурахсан. Мэдээж тэр их мөнгө бидний халаасанд хаанаасаа урсаад ороод ирэх билээ дээ. Гэхдээ мөнгөгүй бол гадаадад сурч чадахгүй гэсэн үг биш  юм.
Та  жаахан хичээгээд, судлаад үзвэл биднийг хүрээд ирээ сургаад өгье гэсэн сайхан сайхан их сургуулиуд маш олон байдаг юм байна.
Танд хамгийн түрүүнд хэрэг болох зүйл бол TOEFL IELTS TOEIC зэрэг шалгалтуудаас аль нэгнийх нь оноо. America, Australia, England зэрэг улсууд руу тэтгэлэг авч суралцана гэдэг их хүнд байдаг. TOEFL IELTS ын өндөр оноо, мөн бусад олон олон өндөр шалгуурыг шаардана.
Харин сайн хайвал шалгуур бага шаарддаг тэгсэн атлаа 100% ын тэтгэлэг олгодог их сургуулиуд цөөнгүй байдаг. Ялангуяа Singa, Malai, Tailand, Taiwan зэрэг азын улсуудад бүр ч олон байдаг юм билээ.
Миний хувьд Тaiwan ы их сургуулиудыг нилээдгүй судалж үзсэн ба та бүхэнтэй туршлагаа хуваалцахаар шийдлээ.
Та яг одоо  google ээс scholarship of taiwan, scholarship of singapore зэргээр хайгаад үзээрэй. Маш олон сонгол гарч ирэх вий.
TOEFL IELTS ийн оноо зэргийг шаардалгүйгээр материал нь боломжийн хүмүүсийг шууд 100% тэтгэлгээр авдаг гэсэн нэгэн сургуулийн талаар мэдээлэл олоод их л баярлаж билээ. Taiwan ы CYCU хэмээх сургууль руу материал бүрдүүлж явуулахаар болсон юм. Ингээд хэсэг будилж материалаа нэг юм бүрдүүлээд төв шуудан орж тус сургууль руу илгээсэн. 7 хоногийн дараа надад и мэйл ирсэн.
2010 оноос өмнө энэ сургууль TOEFL IELTS оноо шаарддаггүй байж. Харин энэ жилээс их олон Монголчууд тус сургууль руу материал явуулсан юм байна. Тийм болохоор TOEFL ын оноотой хүнийг тэтгэлэгт хамрагдуулхаар болсон тул та  IBT TOEFL, IELTS, TOEIC энэ 3ын аль нэгээр хуучны TOEFL ын 500 оноотой дүйцэхүйц оноо явуулаад тэтгэлэгт хамрагдах боломжтой гэсэн хариу ирсэн.
Нэг үе гадаадад тэтгэлэг авч суралцах маш хэцүү гэж би боддог байлаа.  Тэр үеийн надтай адил буруу бодолтой, мэдээлэл багатай хүмүүстээ  зориулж зарим нэг мэдээлэл, зааврыг хүргэж байна.
Ерөнхийдөө гадаадын бүх сургуулийн анкет, бүрдүүлэх материал ижил төстэй байдаг ба доорх мэдээлэл танд хэрэг болно гэж найдаж байна.
Та CYCU сургуульд элсэн ороход хэрэгтэй анкет бүрдүүлэх материалуудтай үзэж танилцахыг хүсвэл энд дарна уу.

9 comments

vlmedeh June 24, 2010 at 5:06 AM

Testing comment

amjilt

dajgui boljee shine blogchind amjilt husie haaya orj unshij bnaa

www.gegeen.com June 26, 2010 at 10:07 PM

Gegeen.com: Австралийн тэтгэлэг дэлгэрэнгүйгээр
http://gegeen.com/?p=81

vlmedeh July 13, 2010 at 2:52 AM

amjilt:::::::::::: Баярлалаа

www.gegeen.com:::: Үнэхээр хэрэгтэй сайт шүү

Anonymous

за тэгүл сураад байж дээ хө...

Эртний анд. June 3, 2011 at 9:00 PM

hyatadad zasgiin gazriin tetgelgeer tuslamj husvel holboo barij bolno shu

Anonymous

и сиас

Titan December 24, 2011 at 2:44 AM

Хятадын Засгийн газрын тэтгэлэгээр суралцамаар байна.

ooskoo

ene tegeed buh shalguuriig ni hangachihval 100 % tetgeleg ogdiimuu? yavah bolohod yamar negen hurungiin baritsaa shaardahuu?

Post a Comment

Блогтоо мэдээ нийтлэхдээ өөрийн бодол, өөрийн үгээр өөрийн санааг бичдэг билээ. Мэдээ таалагдсан бол сэтгэгдэл үлдээхээ мартуузай :)

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL эсвэл Anonymous гэсэнийг сонгон бичвэл хялбар байх болно.