2010-08-09

Job - Сүүлийн үе ийн ажилд орох чиг хандлага

Сүүлийн үед ажилаа солих гээд манаргаж явна. Хүйтний улиралд айхтар их ажилтай харин дулааны улиралд ажилгүй суудаг улирлын чанартай ажил хийдэг болохоор л ажилаа солих санаатай. Зун ажилгүй байх чинь тийм ч хүсээд байхаар эд биш байна. Ингээд хэд хэдэн газар үзэв ээ. Танилгүй хүн ажилд ороход хэцүү болсон цаг бололтойдог. Гэхдээ бүх газар ийм биш юмаа. Зарим нэг байгууллагууд гадны томоохон байгууллагуудын жишгээр их сайхан үлгэр дуураалайлтай урагшилж байгаа нь их сайхан санагдлаа.

  Монголд ажилгүйдэл их байна, ажилгүйчүүд олон байна гээд л хичнээн ч жил хурц сэдэв байсаар ирэв дээ. Харин би бол Монголд ажилгүйчүүд биш оролдлогогүй, хичээл зүтгэлгүй, мэрийлтгүйчүүд л олон байна гэж хэлмээр байна. Хаа сайгүй барилга байшин баригдаж, уул уурхайн компаниуд шинээр нэмэгдэж үүнийгээ дагаад бусад салбаруудад ч сайнаар нөлөөлж үй олон ажлын байр гарч ирж байна шүү дээ. Миний хувьд ганцхан бизнетворк сайтыг л ашиглаж үзсэн. Өдөрт хэдэн арван ажлын байр зарлагдаж байдаг юм билээ. Бусад эх сурвалжуудыг ашиглавал хичнээн ч ажлын байр байгаан бүү мэд. Нэг үе ээ бодвол бүгд си ви хэлбэрээр анкетийг авдаг болчихсон байгууллагын соёлд гүн нэвтэрсээр байгаа нь үнэхээр сайн хэрэг шүү. 

  Би 5н богд болон BSB компануудыг онцолж хэлмээр байна. Би маш тэнэг шалтгааны улмаас 2ууланд тэнцээгүй л дээ кк. 5н богдын хүний нөөцинийн менежер эгч их гоё ааштай, залуу хүнийг аль болох туслах дэмжих талаас нь авч хэлэлцдэг, хүндэтгэж харьцаж байгаа нь их урам өгсөн шүү. Аанкетын шалгаруулалтад сонгогдож, ярилцлаганд тэнцэж, шалгалтаа амжилттай өгч ажилд ороход бэлэн болсон. Гэвч 5н богд шинээр орогсодоосоо барьцаа хөрөнгө болох үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг барьцаа болгон авдаг юм байна. Ингээд барьцаанд тавих үл хөдлөх хөрөнгөний асуудлаар энэ байгууллагад орж чадаагүй.

  BSB ын хувьд мөн их сайхан газар байналээ. Хүний нөөцийн менежер эгч бас л их чадварлаг, мундаг эгч байсан. Маркетингийн мэргэжилтэн, пи ар мэршэжилтэн гэсэн 2 мээстийн аль нэгэд нь би санаархсан юм. Миний хувьд бас л анкетан шалгаруулалтад сонгогдож, ярилцлагаа амжилттай өгч дараа нь шалгалт өгвөө. За BSB дээр онцолж хэлэхээр зүйл бол яахын аргагүй энэ шалгалт байсан.

  Шалгалтын тухай
  Би анх юу л байв гэж хэмээн бодож амархан байна байх гэж тооцоолж байсан юм. Гэтэл шал эсрэгээрээ. Маш олон хуудасаас бүрдсэн 100н тэст дасгалтай IQ ийн бүхэл бүтэн цогц тестүүд байлаа. Хугацаа давчуу(2 цаг). Нэг бодлогонд 72 секүнд зарцуулна гэсэн үг юм байна. Бодлогууд энгийн нэг урьд хожид бодож байсан IQ бодлогуудаас их өөр. Япаны томоохон корпрацуудын ажилтнаа шалгаруулж авдаг бодлогууд л байна гэж би бодсон. Ингээд 2 цагын турш тэднийг бодох гэж хамаг байдгаараа хичээсэн дээ. 100н бодлого нь дотроо 7 найман хэсэгт хуваагдсан. Хэсэг бүр өөр өөрийн онцлогтой. Би зарим төрөлийн бодлогийг их амархан ойлгож байсан ч зарим нэг төрөлийн бодлогийг бодох гээд бодох гээд ойлгохгүй зүйл хүртэл байсан. Ийм шалгалтаас л хүний IQ-г үнэн зөвөөр гаргаж ирдэг байх л даа. Шалгалтан дээр аль бодлогийг хэрхэн бодсоноос хамаарч тухайн хүнийг худалдагч болох уу, маркетер болох уу, эсвэл манлайлагч болох уу гэдэгийг тодорхойлдог байх.
  2 цагтаа арай гэж амжиж тестүүдээ дуусгалаа. Шалгалтын дараа миний тархи толгой аймшигтай ядарсан байсныг мэдэрсэн. Кк бараг л тархины сааталд орхоо шахсан. Тийм айхтар шалгалт анх удаа тэгэхэд л өгч үзсэн. Дараа надтай уулзсан найз наад царай зүс чинь ямар аймар болоо вэ. Зэвхий царайлсан юм байна гэсэн.
  50аас дээш хувь авбал тэнцэнэ. Зөвхөн тэнцсэн хүмүүс рүү залгах болно гэж хэлээд шалгалт өндөрлөсөн. Би өөрийгөө хэрэндээ л гайгүй өгчихсөн гэж бодож байлаа. Хэд хоног өнгөрч над руу BSB ээс загасангүй. Арай ч дээ би арай 50аас доошоо авцын биш биздээ гээд өөртөө айхтар гонсойж эхэллээ. Өөрийгөө азгүй бүтэлгүй амьтан байна гэж бодоход хүртэл хүрлээ кк. Намайг BSB д шалгалт өгсөн талаарх мэдээ хамаатнуудад минь тарчихсан байв. Бодвол гэрийхан маань ярьсан байх. Гэтэл нэг эгч маань BSB д найз нь ажилдаг таарч миний талаар асуулгасан байна.
  Тэнцсэн хэдэн материал дунд миний нэр алга гэнэ. Ингээд тэнцээгүйчүүдийн материалийг шүүж минийхийг гаргаж хартал 75 хувь авсан байна гэнэ. Яагаад тэнцээгүйг асуутал 2 шалтгаан байсын байна. Нэгдүгээрт миний бичгийн хэв их муу гэсэн(би ч асар муухай бичдэг хүн л дээ). Мөн сул тал юу вэ? гэсэн асуултанд Англи хэлний түвшингээ сайжруулах шаардлагатай гэж үнэнийг хариулсан юм. 2 дахь шалтгаан тэнцэгсэд дундаас муу англи хэлтэйнүүд хасагдсан юм шиг байгаан.

  Хэдий тэнцээгүй ч 75 авсандаа мөн их баярласан даа. BSB компаний сонгон шалгаруулалт ийм айхтар байгаад бас их баярласан. Удахгүй бүгд ийм болно байх. Сайн бодлоготой, чанартай компаниуд олширно гэдэг бол улс орны хөгжил ахинаа гэсэн  үг. BSB бол элэктрон барааны салбарт аварга акулуудын нэг. Японы байгууллагуудын менежмент ямар айхтар билээ. Тэгээд японы ихэнх шилдэг байгууллагууд элэктрон барааны салбарт байдаг. Манай BSB тэдний жишгээр тэдний араас явж байгаад нь хувийн зүгээс амжилт хүсье ээ.

Ийнхүү өөрийхөө муугаас болоод л сайхан сайхан ажилд орж чадсангүй дээ.

18 comments

jinchin August 9, 2010 at 9:25 PM

heregteui zvil bichdegt chin talarhdag shvv ..bayarlalaa medmeer yum bna

Anonymous

Bi 9 sar doxvvleed ub orxooroo ajil xainaa. Xeregtei medeelel bna.

Mr_uuganaa

Bi BsB shalgalt ogch bsiim bna. 2r xvrsee togsood/3r kvrsiin oyutan bj bolno gjiisiin tegeed 3r kvrs gd xudlaa tuutsan/. Naad shalgaltiig n exleed awsan. Tegeed tentssiin. Tegeed yariltslagand ni orood xangaltai xemjeend bj chadaagvi bx. Tentsvvl utasdana gsn. Tegeed utasdaagvi. Ooriigoo yamar bvtelgvi amiitan be gj bodjiison.

Mr_uuganaa

Oo tiin. vlmeedee amjilt xvsii shantralgvi vrgeljlvvleed xaigaarai. Chi chadnaa chadiish te. Xexe

blogchid.com August 11, 2010 at 10:12 PM

Jinchin::::: Баярлалаа. Цаашид ч гэсэн аль болох хэрэгтэй мэдээлэл бичиж байхыг зорьноо

Anonymous::::: biznetwork ыг ашиглаарай гэж зөвлөмөөр байна.

Mr_Uuganaa::::: Хэхэ одоо бас 2 газар луу анкет явуулах гээд л бэлдэж сууна. Баярлалаа

Mangaa August 13, 2010 at 12:46 AM

Za ajild ortloo ajild orox adal yawdlaa bicheerei. Nad meted surgamj bolog.

Anonymous

mash heregtei zuil bn iim bg gj bodoogui odool medej awlaa bayrllaa ajild orohod bodoh duhum bolloo

miracle

Кк хөөрхөн нийтлэл байна. Ажил хайж байгаа хүмүүст хэрэгтэй мэдээлэл болох байх. Би урд нь дөнгөж сургуулиа төгсчөөд MCS-д анкет бөглөж байсийн. Тэгэхэд бас яг иймэрхүү шалгалт авсан ер нь бол дүн шинжилгээ хийх маягийн би тэрэн дээр бас нилээн өндөр оноо авсан байсан тэхдээ би төслийн ажилтнаар орох гэж байсан болохоор хэлний төвшин тэнцээгүй гсн. Тэгээд дараа нь намайг өөр ажилд орсны дараа утасдаад хэрэглэгчийн менежер гэдэг ажилд орооч гсийн тэгээд очиж уулзсан тэхдээ шинэ ажилд ороод 2 сар ч болоогүй байж ажлаа солино гэхээр гэрийнхэн дургүйцээд тэгээд ороогүй л дээ. Ер нь бол монголд ажлын байр маш их байдаг шд. Хүмүүс л голоод юмуу гологдоод байдаг болохоос

Anonymous

caak iin zariin hesgees uur zar haraarai
unegui.mn 1927.mn zarmedee.mn zarsonin.mn geh met amjilt husie.

Mangaa October 7, 2010 at 10:44 AM

Minii bodloor humuus golood ajil hiihgui bna gj boddiisht. manai 1 naiz tsaling ni golood hiidgui sht. mani metiin dongoj togsson baagiinuudiig shuud gaigui alban tushaald orno gj yu bhaw. Dooroos ni ehleh heregtei. gants hoyor jil ajillaj gaigui turshlaga hurimtluulj bgaad hussen ajildaa orj bolno boddiisht.

Anonymous

biznetwork ruu orohdoo yaj oroh yum?

vlmedeh November 16, 2010 at 6:44 PM

Мангаа:::: Харин тимйээ би одоо яг наадах шиг чинь л байдалтай байна хэхэ. Юу ч чадахгүй байж ажил голоод.

Анони::::: Biznetwork руу орохдоо анх орход 1 минутанд амжиж бүртгүүл гэж байгаа. ТЭрний дагуу хялбархаан бүртгүүлнэ. Дараа нь нэвтэрч ороод ажлийн заруудаас ажилхайгаарай.

S December 7, 2010 at 9:05 PM

Ene site-s unshsan anxnii post taalagdlaa. Site ch bas taalagdana gedegt itgeltei bna, Keep up the good work!

ezida February 22, 2011 at 3:34 AM

mcs bas neg imerhum bnleshd tehde 1 tsag ugdug yagadch amjilhgui bsan yum bna teged tentseguie mobinet 40 asult 40 min lag amarhan test avch bsan uym bn odoo hariuga hulej suunda

Anonymous

баярлалаа Үл мэдэхээ. би маргааш шалгалт өгөх гэж байгаа

Anonymous

tungaaa bayrlalaa mash saihan niitlel bn

Anonymous

sn bnuu goy niitlel bn bi margaash nomin holdingd shalgalt uguh gj bgaa yu irj halaadag yum boldoo ydjital nyagtlan hehhe

баяр

сёсёсё

Post a Comment

Блогтоо мэдээ нийтлэхдээ өөрийн бодол, өөрийн үгээр өөрийн санааг бичдэг билээ. Мэдээ таалагдсан бол сэтгэгдэл үлдээхээ мартуузай :)

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL эсвэл Anonymous гэсэнийг сонгон бичвэл хялбар байх болно.