2010-07-03

Resume гэж юу вэ? RESUME хэрхэн бичих вэ?

Хэрвээ та RESUME гэж юу болох талаар мэдээлэлгүй, мөн хэрхэн бичих талаар мэддэггүй бол анхаарлаа хандуулаарай. Гадаадад их дээд сургуульд элсэхэд бүрдүүлэхэд материал дунд  RESUME гэж нэг чухал материал байдаг. Мөн ажилд орох гэж байгаа хүмүүс өөрийн RESUME ийг ажил олгогч руу илгээдэг байна.
Би анх энэ талаар мэдээлэл олох гэж, хэрхэн бичдэгийг мэдэх гэж google ахаас эрж хайж, найз нөхдөөсөө туслалцаа авч байлаа. RESUME гэдэг нь таны өнгөрсөн намтар, туршлага, чадвар, мэргэжил боловсрол зэргийг маш товч бөгөөд тодорхой харуулах чухал бичиг баримт юм. Ингээд өөрийн бичсэн нэгэн загварыг оруулъя. Мөн тайлбарыг хүргэе.

ERKHEMBAYAR BOLDBAATAR
20-36, Bayangol district, Ulaanbaatar city, Mongolia
Tel: 976-99119911
vlmedeh@yahoo.com

TARGET DEPARTMENT                                       Department of Business Administration, CYCU

CAPABILITIES                                                           Good organizer, Quick learner, Web master

WORK HISTORY
             - NICE Co.,LTD                                                    UB City , Mongolia Aug 2009 - present
                      Marketing Manager
                              • Learned how to effectively organize advertising campaigns

             - Worked in the parliament election campaign     UB City , Mongolia Jun2008 – Jul 2005
             of Mr.Lambaa who successfully won the
             election and became parliament member
                     Communication Officer 
            - “ROYAL” restaurant Co.,LTD                             UB City , Mongolia Jul 2004 – Apr 2005
                     Organizer

EDUCATION                   University of the Young guys                    UB City, Mongolia 2005- 2009
                                       Bachelor of Science, Business Administration

COMPUTER SKILLS    Microsoft Office Programs, E-views, Adobe Photoshop, Adobe 
                                Dreamweaver, PHP programming language, JSP programming language etc.

LANGUAGE SKILLS      Mongolian (mother language), English (proficient)

Эхнээс нь тайлбарыг хүргэе. Хамгийн дээр нэр, хаяг, утас, е мэйл бичигдэнэ.
Дээрх RESUME yнь сургуульд ороход илгээх учир суралцахыг хүсэж байгаа сургууль буюу TARGET DEPARTMENT гэсэн байгаа. Хэрвээ ажил олгогч рүү илгээж байгаа тохиолдолд TARGET JOB гэх хэрэгтэй.
За дараа нь өөрийн ур чадваруудыг бичсэн байгаа. Та дуулж, бүжиглэж, сагс сайн тоглож, илтгэх урлагт сайн зэрэг бол энэхүү бүхий л чадвараа бичих хэрэгтэй.
Ингээд ажиллаж байсан ажлууд, юу хийж байсан гээд ерөнхийдөө ажлын туршлагын талаар бичнэ. Одоо ажиллаж байгаа ажлаасаа доош нь цувуулан бичнэ.
Дараа нь өөрийн боловсролын талаар бичсэн байгаа. Хаана ямар боловсрол эзэмшсэн талаараа бичнэ
За тэгээд компютерийн ур чадвар болон хэлний мэдлэгийн талаар тусгаж өгсөн.
Та дээрээс нь нэмээд өөрийн гаргасан амжилтууд, гавъяа шагналын талаар тусгаж өгч болно.
Дээрх RESUME нь загвар төдий тул та өөрийн RESUME ийг бичихдээ хүний анхаарал татахуйц, бусдаас ялгарахаар бичих хэрэгтэй.

Залуу хүмүүсийн хувьд RESUME нь ихэвчлэн нэг хуудас байдаг байна. Хэрвээ хуудас жаахан хэтрээд байвал ямар нэг аргаар нэг хуудсанд багтаагаарай. Харин хашир туршлагатай, олон жилийн ажил сурлагын түүхтэй хүмүүсийн RESUME хоёр бүр гурав давах нь ч байдаг байна. Мөн бичихдээ арзайсан эмх замбраагүй бичилгүйгээр мөр хоорондын зай, үсгийн фонт, 2 талаасаа шахалт тэнцүү зэргээр албан бичгийн стандартуудыг мөрдөх хэрэгтэй.

Би өөрийн олж мэдсэн RESUME бичих туршлагаа энд бичлээ. Танд нэмж хэлэх зүйл байвал доор сэтгэгдлээр санал бодлоо хуваалцаарай.

13 comments

Asuudal July 4, 2010 at 11:23 PM

Resume gej halit l sonsoj baisan. Iim chuhal bdag gej bodoj yawsangui andaa. Za tegeed iimerhuu heregtei yum bicheed baigaarai

Nami July 10, 2010 at 12:08 AM

Ene dajgui boljee. Gehdee iluu bayalga bichih heregtei.

vlmedeh.com July 13, 2010 at 2:27 AM

Asuudal::::: Тиймээ энэ үнэхээр чухал шүү. Цаашид иймэрхүү зүйл их оруулнаа.

Nami:::::::: Би загвар төдий л оруулсан юмаа. Та бүхэн цааш нь дэлгэрүүлээд илүү сайн Рэсүм болгоно шүү дээ :)

Tumee

Mongold neeh Resume gedeggui yum doo. Nileen baiguullagiin soyoltoi tom alban gazaruud ni l Resume gej baih shig bnalee. Harin gadnii surguuld yawhad bol zailshgui bugluh shaardlagatai material daa. Vlmedehee chinii medeelluud dajgui yumaa

Anonymous

medeenvvd chin ih taalagdaj bna. heregtei zvils ih bna shv. bayrlalaa. bainga zochilz bh bolnoo.

Anonymous

Тун хэрэгтэй блог байна.

Terbumtan

heregtei l zuiluudiig bichsen bna.goy blog bnaa/

ganaa

dajgui boljee ushuu dalgui heregtei zuil ih oruulaarai

Nice

Nice blaa tnx

Anonymous

их баѕарлалааа

Anonymous

sn bnu? neg zuil lawlah gesiin bi odoo malaizad surj bgaa tgd hayg dr mongol dahi geriin haygaa bichihuu endehiigee bichih u

Azaa. zaya May 4, 2016 at 6:31 PM

Resume, CV 2iig yaj yalgaj bichih ve? Ene resume minii CV.tei ijil bna. Neg gazar anket bugluhud resume, CV 2uulang ni neheed bgama.

Azaa. zaya May 4, 2016 at 6:31 PM

Resume, CV 2iig yaj yalgaj bichih ve? Ene resume minii CV.tei ijil bna. Neg gazar anket bugluhud resume, CV 2uulang ni neheed bgama.

Post a Comment

Блогтоо мэдээ нийтлэхдээ өөрийн бодол, өөрийн үгээр өөрийн санааг бичдэг билээ. Мэдээ таалагдсан бол сэтгэгдэл үлдээхээ мартуузай :)

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL эсвэл Anonymous гэсэнийг сонгон бичвэл хялбар байх болно.