2011-01-02

Таалагдсаг охинтойгоо танилцмаар байна уу. Ёстой лайтай хэхэ.

Шинэ оны мэнд хүргье. Мааааш удаан бичлэг оруулсангүй. Хэд хоног блогоороо ороогүй байж байгаад ортол нэг шинэлэг зүйлийг олж  харлаа. Addmanz  блогчин таалагдсан охинтойгоо танилцмаар байна уу нийтлэл дээр минь их хөөрхөн, маш хөгжилтөй, хэрэгтэй зөвөлгөөнүүд бичсэн байна хэхэ. Өөрийн бодол, зөвөлгөөгөө хуваалцсан Addmanz - даа баярлалаа. Addmanz  маань өөрийн блогтоо энэ талаараа нийтлэхгүй гэж бичсэнийг нь уншаад би блогтоо нийтэлчихвэл яадаг бол гэж бодож бодож нийтэлчихлээ хэхэ.

Addmanz блогчин залуустаа зөвлөж байна:

Юун дээр голлон анхаарах вэ танилцах үедээ? Гол нь цочроо өгөх хэрэгтэй, тэр тусмаа эерэг цочроо. Энэ нь бусад залуучуудаас ялгарахад туслана. Эмэгтэй хүн чинь эхний 3 секундэд чамтай юу яаах үгүйгээ шийдчдэг гэж байгаа. Тэрхэн хооронд оноо алдвал дахиж сэхэл авахгүй шүү. Сайхан зөв хувцасласан чийрэг биетэй царайлаг залуу байвал шууд цочроно. Энэ нь байгалийн жам. Харин ээрч муураад хөлрөөд байвал тэгээл рэтинг чинь навс унана. Юу ч гэдийн, ширээн дээр нь очоол уучлаарай энэ ширээ манай захиалгынх гэнээ, одоо бос гэнээ гэхэд Юуууу гээл сонин болно тэгэнгүүт утасны дугаараа өгвөл ондоо ширээ рүү явлаа гээл гэмгүй ганц инээмсэглэхэд л нам. 

Хөгжилтэй залууд дургүй бүсгүй байхгүйээ. Инээж байгаа хүн үгүй гэж хэлэхэд хэцүү л байх болно. Аймаар модель маягийн охидууд байвал бага зэрэг байдалд хийх маягтай хандвал бас цочроно цаадуул чинь. Өмнө нь аягүй серьезный явж очоод Уучлаарай та намайг түрүүнээс хойш хараад байхын их эвгүй юмаа гээд ганц хоёр харц мөргөлдсөнөө далимдуулахад л хамаг бамбай нь байхгүй болоод өөрийгөө өмөөрөх гэсэн жаахан охин үлдэнэ. Тэхээр нь ар араас нь пауз өгөлгүй ойр зуурын юм яриад бай. Танай найзтай чинь манай найз танилций гэнээ гээл очвол шууд нэг сумаар хоёрыг. Би ч өөрөө мундаг найздаа тусалдаг, нүүрэмгий, илэн далангуй статустай, манай найз ч гэсэн утасны дугаартай, би ярьж байгаа охиноосоо бас утасны дугаартай учир нь өөртэй нь биш найзыг нь анх сонирхож очсон болохоор анхнаасаа нааштай хүлээж авна, ер нь бол 3 туулай юм байна. Нөгөө найзыгаа танилцуулах охин танай найзыг чинь харий гэж 100 ний 90 хувьтай хэлнэ дээ.  

Тэхээр нь найзыгаа нэг коктейлтэй явуулчина. 4 хүн хоорондоо танилцахад уур амьсгал хамаагүй чөлөөтэй шүүдээ, Юу гэж бодно та нар. Шөнийн бүжиглэдэг клубуудэд хамаагүй танилцах гэж яарсаны хэрэггүй. Тэхдээ ганцаараа ширээн дээрээ байгаа ч юмуу буланд зогсоод байгаа бол шууд оч. Олуулаа явж байгаа охидын нэгнээс нь утас асууж хэрэггүй. Өгмөөр байсан ч найзуудаасаа ичээд өгдгүймаа. Утсаа авч чадсан бол олон долоон юм ярьсны хэрэггүй шууд гарч яв битгий эргэлдээд бай. Утас авчаад маргааш нь залгаваа. Ядаж хоёр хоно. болзоонд орохдоо хамгийн цэвэрхэнээрээ очоорой. сахал хумсаа ав. Тэгээд нэг аятайхан газар кальт кофе энэ тэр эсвэл зайрмаг торт ч юмуу хамт идээл. Дажгүй охин бол дараа нь гайгүй ресторанд аваач өөрөө хоолоо төлнө гэвэл тас гүрийгээд чи даагаарай. Шууд гоогоо үнэтэй юмаар бөмбөгдөөд байвал муу зан сурчина. Тэхээр багаас нь эхлэвэл зүйтэй

Уулзахдаа улс төр эдийн засаг ажил хар бараан юм ярьж болохгүй. Аль болох хөнгөн шингэн юм ярина. Спорт дуу хуур хичээл ном ч юмуу.эсвэл маш сонирхолтой юмнууд. Жишээ нь кока коланы найрлаганы нууц ч гэдиймуу. Охидууд нууцлаг юманд дуртай, нээх бүр ч дуртай. Гэрээс нь заавал авч хүргэж өгөөрэй. Хүргэж өгчөөд эвтэйхэн үнсэх гэж оролд уруул дээр нь, хацрыг тооцохгүй.
Хамгийн гол зүйл нь зоригтой, хөгжилтэй байх хэрэгтэй.

Уул нь би өөрийнхөө блогт иймэрхүү зүйл оруулмаар л байх юм. Даанч блогийн утга агуулгатай маань авцалдахгүй л дээ. 

Үлмэдэх блог хөтөлдөг би түүний блогийн шүүмж хэсгээс өөрөө ч мэдээгүй явж байсан нилээн том алдаагаа олж харсан хэхэ. Тэр талаар бичсэнд их баяртай байна.
Та бүхэн ч гэсэн Addmanz - ын блогоор зочилоорой. Уншуустай зүйл тун их байналээ хэхэ.

9 comments

Anonymous

Уул шугамандаа бол миний бус Манлай ахын маань /бизнэтвөрк мембэр/ сургамж байгаа юмаа. Гэхдээ энд тэнд нийтэллээ гээд дургүйцэхгүй ээ. Гол нь Аддманз миний бие энэ бүгдийг бичиж найруулаагүй гэдгээ л хэлэх гэсэн юм.
Тэнд байсан алтыг алт хэрэгтэй газар зөөж авчирсан жолооч төдийхөн зүйл.
Миний блогоор зочилсон ҮЛМЭДЭХ-дээ баярлалаа.

vlmedeh January 2, 2011 at 6:42 AM

Хэхэ тэгвэл Манлай ах та 2т 2уланд чинь баярлалаа. Блогоор чинь зочилолгүй яах вэ хэхэ. Сайхан блог байналээ.

Mercy January 5, 2011 at 12:37 AM

Emegteichuudiin zugees zuvluguu husii ntr kk.
+ garchigaa :)

vlmedeh January 5, 2011 at 1:28 AM

Мэрси сайнуу. Эмэгтэйчүүддээ зориулсан зөвөлгөөнүүдийг оруулах гэхээр туршлага тутна шд хэхэ

Anonymous

Сүүлийн сээгий гэсэн гаджет тавьмаар юм байна даа. Хэдэн комментынхоо хариуг иржүү гэж хүлээсээр байгаад таарах шинжтэй. xD

ууганаа

Сайн уу? залуу сайхан баярласан уу? ороод гарав ххэхэ

Hanakae January 17, 2011 at 7:22 PM

Ooriinhoo blog deer huullaa shuu ! Blogiin chin neriig durdanaa.

vlmedeh January 18, 2011 at 4:01 AM

addmanz ::::: Хэхэ тэр дээд талд байгаа цэснүүд дээр comments гэж байгаа тэрэн лүү орхоор сүүлийн сээгийнүүд харагдахаар хийсэн.

Ууганаа::::: Hey Залуу сайнуу. Ажил төрөл, амьдрал бүх юм нь сайн уу хэхэ. Зочилж байгаад баярлалаа.

Hanakae:::: Бололгүй яахав. Блогоор чинь орлоо гоё блог байна. Амжилт хүсье.

davaa

Bi bol setgeleeree uuriinhuuruu bai,biye bitgii bari aldaa gargahaasaa buu ai l gej helne

Post a Comment

Блогтоо мэдээ нийтлэхдээ өөрийн бодол, өөрийн үгээр өөрийн санааг бичдэг билээ. Мэдээ таалагдсан бол сэтгэгдэл үлдээхээ мартуузай :)

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL эсвэл Anonymous гэсэнийг сонгон бичвэл хялбар байх болно.