2011-09-20

Өнөөдөр

 mozila firefox 6.0 ийг нь суулгацан чинь үгийн алдаа хянагч маань ажиллахаа больчдог байна шд. Блог хэллэгээрээ л хэлээ хазлаад тэгжина ингэжина гээд ганц бичлэг биччинээ. Маргаашнаас эргээд мозила 4 өө суулгая дөө.

Өдөр бяцхан ажиллаж байгаад нэг зүйлийг ухаардаг байна шд. Мэргэжлийн англи хэлгүй бол интернэт гэх энэ агуу ертөнцөд би хөлгүй далайд төөрөх бяцхан зарцаа лугаа адил л хэцүүдэх юм байна гэдгээ ойлгголоо.

Тэгээд бас нэг тэнэг тэхдээ хөгжилтэй дурсамж санаанд орсон. 2 жилийн өмнө найзыхаа  дүүг сургуулиас нь авахаар хамт явлаа.

Өнөө айтар Хообби гээд сургууль. Тэгээд дүүг нь хүлээх зуур нэг ээмр дэгжин хүү гараад ирлээ. 8 аас 9 настай л хүү. Гар утсаа халааснаасаа гаргаж ирлээ, тэгсэн blackbary. Найз бид 2 шууд л ангайв. Найз кармаан дахь утсаа хальт зухуйлгаж над харууллаа яг загвары нь хэлж мэдкү байна бараг л 3310, дараа нь би гаргаж харууллаа өнөө жи мобайлын бас нэг 3310 -рхуу эртний утас. 2 уулаа нэг нэгнээ бяцхан шоолов.

Тэгсэн хамгийн аймар нь өнөөх жаал англиар яриад эхэллээ. Бид 2 бие биелүүгээ нээх тэнэг харцгаагаад өөрсдөөсөө бяцхан ичиж байж билээ.

Багачуул маань багаасаа ийм мундаг боловсорч байгаа нь сайн хэрэг шүү.

2 comments

Mercy September 24, 2011 at 6:25 AM

Хэхэ, зиаа сайн уу? Үлмээ. хэхэ. хөгжилтэй хөөрхөн дурсамж байна.
Жич: Бяцхан ажиллаад гсн чинь нээээх сонин уншигддаг гэжийшд хихи..
За тэгээд бичээд байгаарай :)

vlmedeh October 11, 2011 at 7:09 AM

Хэхэ сайнуу Мэрси.

Post a Comment

Блогтоо мэдээ нийтлэхдээ өөрийн бодол, өөрийн үгээр өөрийн санааг бичдэг билээ. Мэдээ таалагдсан бол сэтгэгдэл үлдээхээ мартуузай :)

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL эсвэл Anonymous гэсэнийг сонгон бичвэл хялбар байх болно.