2011-10-16

76 ба тэдний нөхөд



Сурталчилгааны том самбарууд Улаанбаатараар дүүрэн
Сонгуульд нэр дэвших нөхдийн хуудас fb, twitter ээр дүүрэн
Сонгогдсон тойргоо эргэсэн 76 Монголоор минь дүүрэн



Доорх үйл явдал, бодролуудаас дээрх 3-н дүүрэнг үндэслэлээ


     Хэн нэгэн нэг хэвлэлийн компани дээр очтол бөөн бөөнөөрөө тасархай сайхан амарч байна гэнэ. Энчодоо юу болоод байна аа, ядаж сөөлжиж амрах хэрэгтэй шдээ, унаа хоолны мөнгөнөөс эхлээд л цалин пүнлүү тавих мөнгө хэрэгтэй шдээ гээд бодоод өнгөрч гэнэ. Удалгүй учир нь олдох нь тэр. Тэгсэн Их тулааны өмнөх нам жим байдал юм гэнэ. Сонгуул болох гээд одооноос бөөнөөрөө сайн амарч авч байгаа нь тэр.


     Гудмаар явж байтал 5 алхаад л нэг самбар таарах боллоо. Энчодоо ямар нэг дүрэм журам, тодорхой стандартууд эд нар байдаггүйн байхдаа. Хоорондын зай, шугам сүлжээтэй газар дээр болохгүй, явган хүний зам дээр хөндөлсөхгүй гэх мэтээс эхлээд самбартай болох амаргүй л баймаар юм. Тэгсэн яаж ийгээд л зөвшөөрөл аваад том жижиг, чанартай чанаргүй самбарууд хийгээд байх юм аа. Бодуул сонгуул болох гээд сүйхээтэй бийзнэсмээнүүд хаа сайгүй самбар босгож яваа байх. СБ талбайн урд байрлах худалч хүнийхээр бол бараг 10 аад самбарнуудын 2 захад байрлах асар том самбаруудых  нь өдрийн түрээс 250 000 гэж дууллаа. Бас болоогүй ээ хэвлэлт өлгөлт мээтр кавдрат нь 7 500, тэр аварга самбар одоо хэдэн м2 байгаа болоо? Сонгуулын үеээр өдрийн үнэ нь 500 000 хүрнэ байх даа.

     Гэртээ орж ирээд ком дээрээ сууж fb орлоо. Баруун баганаар нь дүүрэн үзэгдэх иргэдийн дуу хоолойг сонсох Бийзнэсмээн, Спортсмээн, УИХ гишүүн, ямар нэг байдлаар улс төрд хүч үзэж яваа хүмүүсийн сурталчилгаа. Ороод сонирхтол зарим нэг нь бол үнэхээр болж байна аа. Интернет маркетингаа их эртнээс цогцоор нь сайн хийж яваа нөхөд ч байна, бусдаасаа юугаараа дутахав гээд дагж дуурайсан нөхөд ч байна. 

Twitter, facebook - т бараг 2 гурван жилийн өмнөөс багагүй цагаа өнгөрөөж иргэдтэйгээ найз нөхөд нь мэт  харилцаж, дундаа орж, асуултад хариулдаг байсан, одоо ч энэ бүхнээ хийсээр яваа хэсэг хүмүүсийг би мэднэ. Тэд бол үнэхээр сэтгэл гаргасан, багагүй цагаа зориулсан, тиймдээ иргэдийнхээ талархлыг хүлээсэн. Гэтэл дөнгөж өчигдрөөс л та бүхний дуу хоолойг сонсоно, асуудал байна уу? алив ээ камоон гэсэн хүмүүс их гарч ирлээ. Дургүйлхээд байх зүйл ч алга л даа. Гэхдээ иргэд тэнэг биш. Эгдүү нь хүрэх нэгэн цөөнгүй байгаа.

3 comments

Anonymous

Haha neeree Ardchilsan namiin darga ard tumnee sonsoj bn gej bn shd fb deer,genet l sonsoj gene dee

softtrending September 29, 2021 at 6:03 AM

Notable web blog, Distinguished comments that I can tackle. I am moving ahead and can apply to my current job as a cat sitter, which is very enjoyable, however I must additional expand. Regards
Great article, my partner and i appreciate the share, one thing, would you explain to me where you got this kind of theme? was it totally free or perhaps paid?

Korean Air Purifier Brands

Negative Ion Generator Reviews Consumer Reports

Air Purifier Made In Germany

tosla

betmatik
kralbet
betpark
tipobet
slot siteleri
kibris bahis siteleri
poker siteleri
bonus veren siteler
mobil ödeme bahis
PBK0D

Post a Comment

Блогтоо мэдээ нийтлэхдээ өөрийн бодол, өөрийн үгээр өөрийн санааг бичдэг билээ. Мэдээ таалагдсан бол сэтгэгдэл үлдээхээ мартуузай :)

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL эсвэл Anonymous гэсэнийг сонгон бичвэл хялбар байх болно.