2010-07-06

Trade - Эрээн явж наймаа хийх үү? Боломжын шүү!!!

Эрээн явж наймаа хийх талаар бодож байгаагүй хүн гэж байдаггүй байх. Надад энэ маш боломжийн санагддаг. Хэрвээ та оюутан бол том наймаа гэлгүйгээр тэрүүхэндээ бяцхан аянд явахад бүх зардал энээ тэрээгээ олоод дээрээс нь өөрийгөө үнэгүй хувцаслачих боломжтой л юм билээ. Мэдээж та хэр хэмжээний мөнгө эргэлдүүлэхээс шалтгаална.

Та мэдэх байх наран туул дээрх, хорооллын дэлгүүрүүд дэх, ер нь Улаанбаатар хотын дундаж дэлгүүрүүдэд зарагддаг бүх бараа эрээн хотод байдаг ба үнийн хувьд ерөнхийдөө 2 дахин хямд эсвэл 30 хувиар хямд байдаг байна. Мөн та тухайн үнээс нь овоо буулгаж авах боломжтой. Харин энийг таны авъяас л мэднэ. Дундаж дэлгүүрүүдээр 40 000 гэж байгаа өмд, 35 000 гэж байгаа цамц энэ бүгдийг эрээнээс оруулж ирдгийг би харсан. Тэр байтугай Улаанбаатар дахь эртний эдлэлийн дэлгүүрт байсан бараанууд Эрээний нэгэн лангуун дээр хөглөрч байгааг хараад их гайхаж билээ. 

Хамгийн гол нь та биедээ авч яваа бараанууддаа огтхон ч татвар татаас төлөхгүй ба даахынхаа хэмжээгээр нэг том цүнхэнд хийж бариад богондоо авч суугаад л болох юм. 
Надтай богонд таарч хууч хөөрсөн оюутан залуу 400аас 500 мянган төгрөгтэй яваад дажгүй загвартай хувцаснууд авчихдаг. Ирээд найз нөхөд хамаатан садандаа мөнгө нэмээд зарчихдаг, тэгээд зардлын мөнгө болон өөрт авсан хувцасныхаа мөнгийг гаргачихдаг. Зарах тал дээр ангийнх нь хүүхдүүд бараг л алалцаад барааг нь дуусгадаг гэсэн. Өөрөөр хэлбэл өөрийгөө үнэгүй хувцаслачих тухайгаа ярьж байсан. Хичээлийнхээ амралт бүрээр явдаг, яваад сурчихсан залуус их олон байдаг юм билээ.

Мөн та гэртээ шинэ тавилга олноор авах гэж байгаа бол өөрийн үйлчилгээний (bar, restaurant, pub, cafe) газрыг тохижуулах гэж байгаа бол эргэлзэх зүйлгүй эрээнийг зориорой. Мишээл экспо гээд тавилгын томоохон зах байдгийг мэдэх байх. Тэнд зарагдаж байгаа бараг бүх тавилга Эрээний тавилгын захуудад хамаагүй хямд үнээр байдаг юм шүү. Улаанбаатар дахь гайгүй тавилгын дэлгүүрүүдээр зарагддаг ихэнх бараа эрээнд байгаа. Мөн энд оруулж ирэх асуудлыг тэд зохицуулж өгөх ба та зөвхөн тээвэрлэлтийн зардлыг төлөөд л бараагаа хүлээхэд болно. Тээвэрлэлтийн зардал төлсөн ч гэсэн эндээс тавилга авснаас хамаагүй ашигтай тусна.

Хувцас хунар тавилга гэлтгүйгээр өөр том наймаанд явсан ч болно. Их ачаа бараа авах үед та том машин хөлслөх хэрэг гарна. Энэ нь эрээнээс замын үүд рүү таны барааг гаргаж өгөх машин юм. Мөн гааль дээр татвар төлнө. Замын-үүдээс Улаанбаатар ачуулах богоны хөлс өгнө.

За ингээд эрээн явахад гарах зардлуудыг жагсаая. 
Замын үүд орох нэг талын зардал 28 000. Энэ нь гүпэний буюу хамгийн үнэтэй тасалбар болно. Зардлаа хэмнэхийг хүсвэл үүнээс хямд олон нийтийн буюу опшигийн тасалбар авч болно. Замын үүд дээр буухад танд Эрээний хил харагдах ба хил гаргаж өгдөг том автобус, мөн УАЗ 469 машинууд таныг угтан авна. Тухайн машинууд таныг хил гаргаж өгсний хөлсөнд 40өөс-50 юань авах болно. Хил гарах үед таны биед хууль бус зүйл байхгүй л бол ямар ч асуудалгүй. Ганц хоёр бяцхан анкет бөглөөд эрээнийг хөгжүүлэх санд гээд 5 юань хураалгаад л болно. Хоноглох буудлын хувьд хоногийн 10 000, 15 000, 20 000, 25 000 энэнээс илүү үнэтэй ч байгаа. Алийг сонгох нь таны хэрэг. Хоолны хувьд Монгол хоол зардаг олон газар байдаг ба үнийн хувьд ерөнхийдөө Улаанбаатарын цайны газруудтай ойролцоо. Авах зүйлсээ авч дуусаад эрээнээс буцаад замын үүд ороход мөн л өнөөх УАЗ 469 машинуудад хандах ба зардлын хувьд 40өөс 50 юань төлнө. Танд гэж хэлэхэд өдрийн 2 цагаас өмнө Замын-үүдэд ирэх хэрэгтэй. Ирээд 4:30 ын богоны тасалбар аваад тэр өдөртөө амжиж Улаанбаатар орох богонд суухгүй бол, богоноос хоцорч Замын-үүдэд дараагийн богоныг иртэл саатах хэрэг гарна.

Миний хувьд нэгэн найзыгаа даган хэд хэд явсан. Найз маань өөрийн ажилладаг компаний хэрэгцээнд зориулж барилгын материал оруулж ирдэг юм. 
Хамгийн сүүлд 60 тонн цэмэнт оруулж ирэхээр явсан юм. Тухайн үед Монголд цэмэнтийн үнэ 1 тн нь 125 000 тай байсан. Харин бид 2 Эрээний цэмэнтийн үйлдвэр дээр 1 тн нь 345 юань гэж байгаа цэмэнтийг буулгаж 320 юунаар авсан. Өөрөөр хэлбэл Монгол дахь үнээс 2 дахин хямд үнэ юм. Нийтдээ 60 тн цэмэнт авч, 3000 юанаар ачааны машин хөлсөлж Замын-үүдэд оруулж ирсэн. Мөн 900 юанийг нэг хятад нөхөрт өгч хил гаргах зөвшөөрлийн бичиг хийлгэсэн. Хил дээр 960 мянган төгрөгийн татвар төлж Замын-үүдээс Улаанбаатар ачих богоны хөлсөнд сая гаруй төгрөг төлсөн. Нийт унаа хоол буудал гээд бүх зардал 6 800 000 төгрөг болно. Харин Монголоос 60 тн цэмэнт авахад 7 500 000 болохоор байсан. Ингээд л 5 хоногийн дотор боломжийн мөнгө хэмнэчихэж байгаа юм.
Та сайн судалж шинжилж олон гарцаас нэгийг харж чадвал энэ салбар нилээд ашигтай боломж дүүрэн салбар юм шүү. Гагцхүү танаас тэвчээр хөдөлмөр шаардагдах болно.

26 comments

Eminem

Eniig chine unshsan chine shuud l ereen yawmaar sanagdaj baina shuu. Uneheer iim hyalbar gejuu?

Anonymous

Ereend baigaa Mongol ohid l hairan baina daa

Nami July 10, 2010 at 12:12 AM

Ereen luu buur joohon baihdaa yawj baisan. Nadad bol taalagdaagui. Odoo hogjood gaigui bolson gej sonsson.

vlmedeh July 13, 2010 at 2:24 AM

Eminem:::::::::: Мэдээж хэрэг хялбар бишээ. Гэхдээ тийм аймар хүнд ч бишЧамаас авхаалж, тэвчээр шаардана.

Anonymous::::::: Харин тиймээ

Nami:::::::::::: Дажгүй болсоон. Хужаа нар хөдөлмөрч юм хойно овоо хөдөлмөрлөж байгаа. Цэвэрхэн хот болж байгаа.

Anonymous

8-r angiasaa xoish jil bolgon yawj bna. Zarim jil 2, 3 garsan. Tervvxen tendee ooriigoo bolgochood bdiin. gexdee manaixan ereen tejeej bh shig.

Anonymous

Nemeed xelxed tsaad omxii xujaa nar chin anx irj bgaa xvmvvsiig andaxgvi shvv. Xyamdxan xaragdsan yum bolgonoo awax geed xeregvi shvv. Hujaa narin xelsen vnees 50 xuwiig ni xasaad xeleed vz tegeed 30-40 buulgaad awdiin tegeed ter awsan baraa chin mongoldoo 1 nugalaad zarxad taarax yostoi.

vlmedeh July 16, 2010 at 10:07 PM

Anonymous:::::::::Харин тиймээ эрээнийг манайхан хот болгож байгаа нь үнэн шүү. Замын үүд маань эрээний хажууд үнэхээр буурай. Монгол улс маань өөрсдөө тйим хувцас хунар бараа таваар үйлдвэрлэж чадахгүй болохоор аль хямдыг нь гээд л эрээнийг хөгжүүлдэг. Нэг л өдөр өөрсдөө бүхнээ хийдэг болно гэдэгт итгэж байна.

Uuganaa July 17, 2010 at 1:10 AM
This comment has been removed by the author.
Solo July 18, 2010 at 10:56 PM

Huuh tiimuu. Bi tehdee uur gazar luu yawdimoo

Anonymous

Neg talaas busdiin damlasan yumiig avch baihaar uuruu ochood avbal hamaagui hemnelttei bailgui yahav. Gehdee nuguu talaas heterhii tuilshraad yum bolgonoo ereenees avbal endeh undesnii uildver chin dampuurna shdee. Ter tsement ch arai hetertsen yum shig bainaa. Hyatadaas avna, deer ni hyatad ni hahuul ugnu. Bas buun ajil undarna. Teren door say tugrugii ni iluu tuluud endees ni avchihval... Hunii nohoid hayahaas uuriin nohoid hay gedeg dee...

Anonymous

hi all bi anh udaaga ereen ywah gj bgamaa ttimees zamiin zardal ene ter n niiled hed bolohiig heled uguuch...

vlmedeh August 12, 2010 at 7:32 AM

Anonymous::::: Дээрх мэдээлэлийг уншвал ерөнхийдөө орох зардалуудыг бичсэн байгаа шүү. хэр их худалтан авалт хийхээсээ шалтгаалаад зардалаа тооцоолоорой.

Sandra

Hi.zaluusaa China gdg uls chini delhiin zah zeeliig ali hediinee ezelchihjee.Haana l yawna ymarch hogjiltei ornii delguurt orson barag l buh baraa ni Made in China bh yma.Tiimes mongolchud bid nar iim tom ulstai horsh orshdog ni neg talaar aztai hereg gj bi boddog.BIdend bolomj bna shu de.Ydaj l ereen geech gazar bol zowhon mongolchudad zoriulsan hudaldaanii tow shu de.Endes zondoo l ashig oldog olsoor ch bh bolno.MOngolchud oorsdoo chadahgui bga ym chini ingej l amidarhaas oor yahaw de.It is only my opinion.

bebe November 2, 2010 at 12:17 AM

харин тиймээ явмаар санагдаад л байгаам

Anonymous

bi ereen yawj mongold languu neeh sanaatai bna hamgiin bagadaa hechneen tugrugtei yawbal bolomjiin be nadad mungu mash baga bna tegeed ergelzeed aigaad l bna bas gantsaaraa yawbal osoltoi bolowuu tend emegtei humuus gantsaaraa yawj bgaa tohioldol bna uu

vlmedeh November 10, 2010 at 6:09 PM

Anonymous::::: Сайн уу. Хэрвээ эрээн явж наймаа хийх гэж байгаа бол багаас эхэлж болноо. Удаандаа томроно байх. Эмэгтэй хүн ганцаараа явбал эхний ээлжинд туршлагагүйтэж нилээд хүнд байна байх. Олон яваад ирвэл гайгүй болноо. Сайн судалж байгаад хэн нэгэн таньдаг хүнээ дагаад явах хэрэгтэй гэж хэлмээр байна.

Anonymous

надтай холбогдоорой, би бас Эрээн явах сонирхол тээсээр өдий хүрлээ. Би лангуу авчихсан, гэхдээ Эрээнээс бараа авах талаар цуг хамтрах хүн хайж байгаа шүү. leofraddo1989@yahoo.com руу холбогдоорой.
Зүгээр суухаар зүлгэж суу гэж тэ...

Anonymous

эрээн гарахад гадаад паспортгүй гарах боломж байнуу таминээ

Anonymous

urdaas tgd yag 5 honogt orj irdeg ymuu. barilgiin sezon n eheltsen bsn ue n ymuu. yaraltai hariu bicherei.

Vlmedeh

Anonymous ::: Та анх удаа явах гэж байгаа бол зарим зүйл дээр будилж магад. Ачааны машин олох, хил гаалиар гаргуулах, богонд ачуулах гээд олон асуудал гарч ирнэ. Хил хаасан үе таарах зэрэг асуудлууд бас үүсч магад. Бүх зүйлийг сайн төлөвлөж байгаад яваарай.

Anonymous

үл мэдэхээ баярлалаа.

Anonymous

Ямар хужаа нь эрээнийг суртчилаад байнав Энэ өөрт чин тус болох гэсэндээ биш монголийг хөгжүүлэхгүй байх нэг төрлийн арга юмдаа.
Ямар хужаа нь эрээнийг суртчилаад байнав Энэ өөрт чин тус болох гэсэндээ биш монголийг хөгжүүлэхгүй байх нэг төрлийн арга юмдаа.
Ямар хужаа нь эрээнийг суртчилаад байнав Энэ өөрт чин тус болох гэсэндээ биш монголийг хөгжүүлэхгүй байх нэг төрлийн арга юмдаа.
Ямар хужаа нь эрээнийг суртчилаад байнав Энэ өөрт чин тус болох гэсэндээ биш монголийг хөгжүүлэхгүй байх нэг төрлийн арга юмдаа.

Anonymous

bejin ywj naima hiij ehleh gesiin zowolgo ogj tuslach

Anonymous

Эрээн явж наймаа хийх ерон ашигтай байх тиймээ сая тогрогтэй явбал гайгуй бараатай ирэх болвуу

Anonymous

yawah sanaa bn aigaad l bn

UROLOGY October 9, 2021 at 10:03 PM

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!!
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна;
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг
зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?
Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл
манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802.
имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM
Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Post a Comment

Блогтоо мэдээ нийтлэхдээ өөрийн бодол, өөрийн үгээр өөрийн санааг бичдэг билээ. Мэдээ таалагдсан бол сэтгэгдэл үлдээхээ мартуузай :)

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL эсвэл Anonymous гэсэнийг сонгон бичвэл хялбар байх болно.