2010-10-29

Баянгол дүүргийн газрын алба


     Энэ жижиг хүн нь энгийн ард, харин энэ гар нь төрийн албан хаагчийн мундаг том мутар гэж ойлгож болноо.
    Төрийн албаны ажилын цаг ууг нь 6 аас тардаг баймаар юм. Эсвэл зарим нэг газар нь 5 аас тардаг болсон юм болов уу? Ямартай ч өнөөдөр 5н цагийн үед баянгол дүүргийн газрын албан дээр очтол жижүүрээс өөр хүн байдаггүй ээ. Үндсэндээ бол ирэх нэгдэх өдөр хүртэл 3 хоногийн турш хүний ажилыг алж байгаа юм л даа. 
     Бодсон чинь бүр нүдэнд төсөөлөгдчихлөө. Манайхаан өнөөдөр баасан гараг шдээ. Алив гарцгаая, тарцгаая гээд л баярлаж хөөрөлдөөд 5 цаг болохоос ч өмнө гараад явцгаасан юм шиг байгаан.
    Оюутан байхдаа төрийн албанд нэгэн газар дадлага хийж байсан юм. Тэнд нилээн юм сурсан болохоор харъя нэр усыг дурдахгүй ээ. Ажилчид нь 12 өнгөрхөд л цайндаа гарна, зарим нэг нь 2 өнгөрч байхад орж ирнэ. Иргэд хүлээгээд л сууж байна хөөрхий. Тэгээд л 5 өнгөрхөөр баярлаад гараад гүйчихнэ.
   Энэ ажилын цагийн тал дээр нилээн хатуу болгомоор юмаа. Төрийн алба гэхээр л зүгээр сууж байгаад цалин авдаг гэсэн ойлголттой байдаг юм шиг байгаан. Золигнуудыг жаал чангалаад өгвэл зүгээр л байна.

9 comments

♥Mercy♥ October 29, 2010 at 5:03 AM

Тийшд :P. Цаг ердөө барихгүй ээ. Xэцүү хэцүү...

miracle

Одоо харин зарим газар нь цаг уншуулдаг карттай болчихсон байна лээ тэгээл 6 болохыг хүлээгээл тэрнийхээ ойролцоо бөөгнөрчихсөн зогсожийнэ лээ

Muu nowshnuudiig

Muusainuudiig bugdii ni halaad shine sain humuus awbal taarna. Ulsiin ajil tsalgarduulsan muu nowhsnuud

vlmedeh November 1, 2010 at 8:26 PM

Mercy::::: Үнэн үнэн

Miracle::::: Наадах чинь харин сайхан мэдээ байна. Одоо бүгд цаг бүртгэлтэй болчихвол

Муу новшнууд::::: Жаахан хатуу хандах хэрэгтэй л дээ.

bebe November 2, 2010 at 1:44 AM

тэгдийн дэгтийн ихэнх төрийн албад тийм байдиймлээ. хүлээлгэн хүнд суртал ихтэй ядхад хамгийн муухай ааштангуудыг цуглуулциймлуу гэж бодогдхоор юмлээ. энэ ажлыг хийж цалин авдаг гэдгээ мартсан этгээдүүд шийтгүүлүүл би баярлана ккк

Anonymous

Svvliin ved gaigvi l bdiisht. Tatwariin ajilchid l law gaigvi tsagtaa tardag bx

Mimi November 5, 2010 at 12:02 AM

хэцуушүү.ямар ч зүйл дээр хэмжээгүй эрхтэй юм шиг л аашилчихна.Хүмүүс л байдаг байгаадаа уул нь..

Anonymous

yg vnen shvv

Anonymous

Чи эхлээд алдаагүй бичдэг болчих дараа нь юм шүүмжил

Post a Comment

Блогтоо мэдээ нийтлэхдээ өөрийн бодол, өөрийн үгээр өөрийн санааг бичдэг билээ. Мэдээ таалагдсан бол сэтгэгдэл үлдээхээ мартуузай :)

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL эсвэл Anonymous гэсэнийг сонгон бичвэл хялбар байх болно.