2010-11-01

Хулгай гэх нь хаашаа юм, тэгэхдээ л онцгүй санагдаж байна шүү.

Санаандгүй хэсэж яваад миний нийтлэлүүдийг зарим нэг хөлөө олсон, томоохон сайтууд ашигласан байхыг харлаа. Мэдээж хэрэг тухайн сайтууд нилээд хөрөнгө зарж мөн сайтын хандалтын асуудал дээр цалин авч байгаа мэргэжлийн хүмүүс ажиллаж байгаа учираас миний блогийн уншигчидаас олон хүн миний нийтлэлийг тухайн сайтад уншиж байгаа нь ойлгомжтой. Илүү олон хүмүүс уншаад, тэдэнд хэрэг болж байгаа нь сайхан л хэрэг. Гэвч хамгийн онцгүй санагдаж байгаа нь мэдээллийн эх  сурвалжийн талаар огтхон ч дурьдаагүй байх юм.

www.sanhuu.mn гэж санхүү мэдээллийн портал сайт бололтой.
Энэ сайтын админ нь миний өмнөөс эрээн явчихсан юм шиг л, надтай адилаар манай нөгөө анги болох худалдааны ангийхнийг маань таньдаг юм шиг л мэдээг нийтэлсэн байх юм. Нэг ч үг үсэг өөрчилөлгүйгээр зүгээр л copy paste хийгээд publish post дардаг бололтой.

Миний нийтлэл эх хувилбар: http://www.vlmedeh.com/2010/09/15.html
Санхүү мн дэхь миний нийтлэл: http://www.sanhuu.mn/news/taxation/1241-2010-09-25-07-13-08.html

Ууг нь нилээн сурч боловсорсон, мэдлэгтэй, соёлтой нөхөд энэ сайтын цаана байдаг байх. Энгийнээр бодход санхүү мн гээд нэрнээс үзхэд л ингэж санагдаж байна. Миний блогоос мэдээ хуулсныг бодход хааяа нэг блог руу минь шагайдаг л байх. Энэ сайтын хамт олонд хандаж хэлэхэд мэдээ мэдээлэл дээрээ мэдээллийн эх сурвалжийг тавьж байгаарай гэж хэлмээр байна. Энэ чинь маш том соёл шүү дээ санхүү мн ий эрхэм жентелменүүдээ. 

Мөн www.dayar.mn  сайт миний гурван нийтлэлийг сайтдаа ашигласан байсан. 
Тэдний хувьд эх сурвалжийг мэдээ бүрийнхээ хамгийн доод талд дурьддаг юм билээ. 

Эдгээр нь зөвхөн надад мэдэгдсэн хэдэн тохиолдол. Хүмүүсээ миний нийтлэлийг өөрсдийн сайтдаа нэмэх бол эх сурвалжийг дурьдаж байгаарай л гэж хүсэх байна. Тухайн нийтлэлийг бичих үедээ багагүй цаг хугацаа хичээл зүтгэлээ зориулж байсан болохоор зүгээр л copy paste хийчихсэн байгааг хархаар нэг л тийм онцгүй мэдрэмж төрдөг юм байна.

11 comments

Cаарал November 2, 2010 at 3:18 AM

Дураакууд тэгээд дургуй хүргээд байдаг юм. Зарим нэг нь уншсан бололтой эx сурвалжаа нэмж бичсэн байна.

Mércy November 2, 2010 at 3:51 AM

Муухай л даа.. xэхэ,ядахнаа копидсоноо алдааг нь засчих чадваргүйн тэ...

vlmedeh November 2, 2010 at 4:01 AM

Саарал:::: Харин тийм

Mercy:::: Хэлээд юу гэх вэ.

Anonymous

Hi. Sanhuu.mn ees ene medeelliig ustgasan bolno. Odoo sanaa zovoh zuilgui bolloo. Amjilt husie,. Gentelmenuudee

Anonymous

haa saigui l tiim baidag sh de. neg medeelel-iig google-s haihaar buh site-nd yg adilhan tavigdsan baidag.

vlmedeh November 12, 2010 at 9:20 AM

ккк

zayaz November 12, 2010 at 7:23 PM

эх сурвалжийг нь бичсэн бол зүгээр дээ үлмэдэх ээ угаасаа тм байдын бээлээ би бас анхандаа аймар эмзэглэдэг байсан. гэхдээ одоо зөндөө блогуудад миний нийтлэлүүдээс явжил байдын згээрээ.. хэхэ нээрээ хэний танилын танил болоод таарчив?

U know me :)

Eh survalj ni orj bval chinii blog handalt ihtei l bolj bgam bna
chiniihiig huulj bnaa gdg chine chi sn bichjee gsn ug shdee nzaa kkk

amjilt! uhmel bish amid bailgaarai BLOG oo!!!

vlmedeh February 6, 2011 at 10:14 PM

@zayaz ::::: Хэхэ

@U know me :) ::::: Хэхэ үнэхээр их баярлалаа. Урмын үг сонсох ч үнэхээр сайхан шүү.

Oyukaa Oyuka November 4, 2015 at 9:10 AM

Мундаг юмбэ 😊

Oyukaa Oyuka November 4, 2015 at 9:10 AM

Мундаг юмбэ 😊

Post a Comment

Блогтоо мэдээ нийтлэхдээ өөрийн бодол, өөрийн үгээр өөрийн санааг бичдэг билээ. Мэдээ таалагдсан бол сэтгэгдэл үлдээхээ мартуузай :)

Та сэтгэгдэл бичихдээ Name/URL эсвэл Anonymous гэсэнийг сонгон бичвэл хялбар байх болно.